• Нүүр
  • Сайдын тушаал
  • “СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭХ ХҮНСНИЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТ” БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар А-234/ А-359
Улаанбаатар хот
"СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭХ ХҮНСНИЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТ" БАТЛАХ ТУХАЙ
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. "Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний жагсаалт"-ыг хавсралтаар баталсугай.
2. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагаанд оролцогч нарт мэдээлэл хүргүүлэх ажлыг зохион байгуулах, тушаалын хэрэгжилтийг ханган ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газар, Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газарт тус тус үүрэг болгосугай.
3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Т. Жамбалцэрэн/ Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Я.Амаржаргал / нарт тус тус даалгасугай.
4. "Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний жагсаалт"-ыг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН YЙЛДВЭРИЙН САЙД

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД

Ч.УЛААН

Д.САРАНГЭРЭЛ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД,

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А-234/ А-359 

“СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭХ ХҮНСНИЙ

ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТ” БАТЛАХ ТУХАЙ

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.“Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний жагсаалт”-ыг хавсралтаар баталсугай.

2.Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагаанд оролцогч нарт мэдээлэл хүргүүлэх ажлыг зохион байгуулах, тушаалын хэрэгжилтийг ханган ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газар, Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газарт тус тус үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Т. Жамбалцэрэн/ Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Я.Амаржаргал / нарт тус тус даалгасугай.

4.“Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний жагсаалт”-ыг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН YЙЛДВЭРИЙН САЙД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД
Ч.УЛААН Д.САРАНГЭРЭЛ