A

A

A

Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар А-272

Улаанбаатар хот

НОРМАТИВ ТОГТООХ ТУХАЙ

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 46 дугаар тогтоолын 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 104 дүгээр зарлигийн 1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог аймаг, нийслэл, суманд 1000 хүн ам тутамд 4 хүртэл байхаар тогтоосугай.

2. Тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй жуулчны бааз, амралтын газрын дэргэдэх худалдаа, үйлчилгээний газраас бусад согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгт зөвшөөрөл олгоход энэхүү нормативыг дагаж мөрдсүгэй.

3. Согтууруулах ундааны төрлөөс хамааран согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх худалдаа, үйлчилгээний цэгийн төрлийг хавсралтаар баталсугай.

4. Тушаалын хэрэгжилтийг ханган ажиллаж, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог одоогийн тоо хэмжээнээс нэмэгдүүлэхгүй байх, үйлчилгээний хүрээ, эрүүл мэнд, соёлын байгууллага, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байрны байршлыг харгалзан цэгийн тоог үе шаттайгаар бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх, үр дүнгийн талаарх тайланг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвлөсүгэй.

5. Энэ тушаал гарсантай холбогдуулан Үйлдвэр, худалдааны сайдын 2005 оны 110, 2008 оны 05 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД З.МЭНДСАЙХАН