A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар 104

Улаанбаатар хот

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. Барилга, хот байгуулалтын яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

2.1. Бодлого, төлөвлөлтийн газар (Орон сууц, санхүүжилтийн хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);

2.2. Төрийн захиргааны удирдлагын газар (Хуулийн хэлтэс, Статистик, мэдээллийн технологийн хэлтэстэй);

2.3. Санхүү, хөрөнгө оруулалтын газар (Санхүү, төрийн сангийн хэлтэстэй);

2.4. Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

2.5. Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Инженерийн дэд бүтцийн хэлтэстэй);

2.6. Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтэстэй);

2.7. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

3. Барилга, хот байгуулалтын яамны орон тооны хязгаарыг 78 байхаар тогтоосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дэх заалтын "ж" дэд заалт, мөн тогтоолын хавсралтын 7 дахь заалт, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 13 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт, "Зарим яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 81 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралт, "Тогтоолд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 216 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Барилга, хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР