A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мал эмнэлгийн үндэсний лавлагаа лабораторийг сонгох/
Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр

Дугаар А-324

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Мал эмнэлгийн үндэсний лавлагаа лабораторийг сонгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газар /Д.Түмэндэмбэрэл/-т үүрэг болгосугай.

3. Батлагдсан журмыг эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд бүртгүүлэхийг Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-т даалгасугай.

САЙД З.МЭНДСАЙХАН