A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар А/222

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

"Монгол Улсын Засгийн газрын тухай" хуулийн 24 дүгээр зүйлийн 2, "Автотээврийн тухай" хуулийн 171дүгээр зүйлийн 171.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ё.Жаргалсайхан/, "Автотээврийн үндэсний төв" аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газар /Б.Гүрсоронзон/-т тус тус үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Монгол Улсын Шадар сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 192 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /М.Энхболд/-т даалгасугай.

САЙД Л.ХАЛТАР

ЗТХС-ын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/136 дугаар тушаалаар хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулсан /УНС 2021.08.31 хүлээн авсан/

ЗТХС-ын 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Журмын зарим заалтыг түр түдгэлзүүлэх тухай А/96 дугаар тушаалаар журмын Долоодугаар зүйлийн зарим заалтыг түр түдгэлзүүлсэн /УНС 2023.04.25 хүлээн авсан/

ЗТХС-ын 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/140 дүгээр тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан /УНС 2023.05.25 хүлээн авсан/

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ

2026 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр

Дугаар А/225

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Автотээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг тус яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газар (Э.Мөнхнасан), "Автотээврийн үндэсний төв" төрийн өмчит үйлдвэрийн газар (Ц.Батсайхан), "Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын "Журам шинэчлэн батлах тухай" 2020 оны А/222 дугаар тушаал, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2021 оны А/136 дугаар тушаал, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2023 оны А/140 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Х.Оюунтуяа)-т даалгасугай.

САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН