
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
1997 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр
Дугаар 427
Улаанбаатар хот
ДЭЭД ШҮҮХИЙН 1993 ОНЫ 49 ДҮГЭЭР ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Татварын хууль тогтоомжийн зарим актын зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын дээд шүүхийн 1993 оны 49 дүгээр тогтоолын (цаашид "тогтоол" гэх) зарим заалтыг сүүлийн үед батлагдсан Татварын хууль тогтоомжийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь
3.Эрүүгийн хуулийн 227 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн этгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар дансалсан болон битүүмжилсэн эд хөрөнгийг үрэгдүүлсэн, нуусан, бусдад шилжүүлсэн буюу хураагдвал зохих эд хөрөнгийг нуусан завшсан бол түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 210 дугаар зүйлтэй давхар зүйлчилж байсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Д.ТУНГАЛАГ
Текст томруулах
A
A
A
