- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх/
САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр
Дугаар 4
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалт, Өрийн удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.5 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2. Журмын хэрэгжилтийг ханган, хяналт тавьж ажиллахыг Хөгжлийн санхүүжилтийн газар /И.Батхүү/, Төрийн сангийн газар /М.Батхуяг/, Санхүүгийн бодлогын газар /Ц.Зоригтбат/-т тус тус үүрэг болгосугай.
3. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 196 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.
САЙД Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A