- Нүүр
- Сайдын тушаал
- Агаарын чанарыг сайжруулах бүс, бүсэд мөрдөх журмыг шинэчлэн батлах тухай
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ
2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар А/322, A/780
Улаанбаатар хот
Агаарын чанарыг сайжруулах бүс, бүсэд мөрдөх журмыг шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62, 2020 оны 189 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТУШААН, ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг 1 дүгээр, бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Энэхүү тушаал, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /Т.Гантулга/, Цагдаагийн ерөнхий газар /Ж.Болд/, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба /Б.Алтанзул/, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /З.Төмөртөмөө/-д тус тус үүрэг болгосугай.
3.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хэвлэл мэдээллийн алба /П.Цэнд-Аюуш/-нд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Г.Хонгорзул/-т, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
4.Энэхүү хамтарсан тушаал, захирамж гарсантай холбогдуулан "Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн А/604-А/1112 дугаар хамтарсан тушаал, захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН |
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА |
САЙД Д.УРТНАСАН |
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАР |
|
|
|
|
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ
2022 оны 10 дуаар сарын 17-ны өдөр
Дугаар А/424,А1353
Улаанбаатар хот
АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС, БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 72 дугаар зүйлийн 72.1.1, 72.1.2 дахь заалт, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, 2022 оны 223 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ/ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг 1 дүгээр хавсралтаар, тухайн бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Энэ тушаал, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /Б.Баасандорж/, Цагдаагийн ерөнхий газар /Ж.Болд/, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба /Б.Алтанзул/, Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч /З.Төмөртөмөө/-д тус тус үүрэг болгосугай.
3.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хэвлэл мэдээллийн алба /Ц.Үүрцайх/, Нийслэлийн сургалт, судалгаа олон нийттэй харилцах газар /Г.Хонгорзул/-т болон дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
4.Энэ хамтарсан тушаал, захирамж гарсантай холбогдуулан "Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/322, А/780 дугаар хамтарсан тушаал, захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАР
Текст томруулах
A
A
A