A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Агаарын чанарыг сайжруулах бүс, бүсэд мөрдөх журмыг шинэчлэн батлах тухай
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ

2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар А/322, A/780

Улаанбаатар хот

Агаарын чанарыг сайжруулах бүс, бүсэд мөрдөх журмыг шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62, 2020 оны 189 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТУШААН, ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг 1 дүгээр, бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тушаал, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /Т.Гантулга/, Цагдаагийн ерөнхий газар /Ж.Болд/, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба /Б.Алтанзул/, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /З.Төмөртөмөө/-д тус тус үүрэг болгосугай.

3.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хэвлэл мэдээллийн алба /П.Цэнд-Аюуш/-нд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Г.Хонгорзул/-т, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

4.Энэхүү хамтарсан тушаал, захирамж гарсантай холбогдуулан "Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн А/604-А/1112 дугаар хамтарсан тушаал, захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

САЙД Д.УРТНАСАН

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАР