- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНХОНГОР АЙМГИЙН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 5/17
Номгон
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйл 18.1.2-ын "д", 19 дүгээр зүйлийн 19.1.4, 25 дугаар зүйлийн 25.1, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус V хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Аймгийн нутаг дэвсгэрт мөрдөгдөх Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Аймгийн хэмжээнд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, татвар төлөх хуулийн этгээд хийгээд татвар ногдох үл хөдлөх эд хөрөнгийн талаарх судалгаа, мэдээллийг нарийвчлан гаргаж, шийдвэрийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг дарга (Д.Мөнхсайхан)-д даалгасугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (Т.Норов)-т даалгасугай.
4.Энэ тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
5.Тогтоол хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 116 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Э.ЭНХБАТ
БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 2-ны өдөр
Дугаар 12/53
Номгон
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Үл хөдлөх албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит ХII хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Аймгийн нутаг дэвсгэрт мөрдөгдөх үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоож, хавсралтаар баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтийг хангаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг дарга (Д.Мөнхсайхан)-д даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Т.Норов)-д үүрэг болгосугай.
4.Тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
5.Тогтоол хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5/17 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Э.ЭНХБАТ
Текст томруулах
A
A
A