A

A

A

Бүлэг: 1979

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр

Дугаар 04/02

Эрдэнэт

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит бус IV хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1.Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж байгаагаас бусад уул уурхайн салбарын олборлолт, баяжуулалтын үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн бүх үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварын хувь хэмжээг 2.0 хувиар, цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарын цахилгаан, дулаан түгээх болон дамжуулах, шатахуун түгээх, банкны үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн бүх үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварын хувь хэмжээг 1.0 хувиар, бусад иргэн, аж ахуй нэгж, байгууллагын үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварын хувь хэмжээг 0.6 хувиар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тус тус тогтоосугай.

2.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (С.Батжаргал)-д, татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад сурталчлах, татварын бааз суурийг нэмэгдүүлж, тэгш хамруулах ажлыг зохион байгуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, аймгийн Татварын хэлтэст тус тус даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д. МӨНХБАТ