- Нүүр
 - Сайдын тушаал
 - ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам/
 
                            ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр
Дугаар А/191
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 99 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ тушаалыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Заавар, журам батлах тухай" Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаар тушаалыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
САЙД А.АРИУНЗАЯА
Текст томруулах
A
A
A
                                                                                    
                            
Нүүр
 
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх