A

A

A

Бүлэг: 1979

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар А/192

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаалыг 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалыг 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

САЙД  А.АРИУНЗАЯА