A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2023 оны 05 дугаар

сарын 09ий өдрийн 173 дугаар

тогтоолын хавсралт

 

 

 

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ

 

 

Нэг.Тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэх,

жолоодох зөвшөөрөл олгоход хураах

 тэмдэгтийн хураамжийн хэмжээ

 

1.1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 12.1-д заасан автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэх, жолоодох зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

 

 1.1.1.автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, ашиглалтын дэвтэр олгоход 1,000 (нэг мянга) төгрөг;

 

 1.1.2.автотээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгоход 1,700 (нэг мянга долоон зуу) төгрөг;

 

 1.1.3.автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, ашиглалтын дэвтрийг алдаж үрэгдүүлэх, гээгдүүлэх, хүчингүй буюу ашиглах боломжгүй болгосноос дахин олгоход 20,000 (хорин мянга) төгрөг;

 

 1.1.4.өөрөө явагч хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгоход 1,700 (нэг мянга долоон зуу) төгрөг.

 

1.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 12.2-т заасан автомашин, өөрөө явагч хэрэгсэл, мотоциклийн дугаар олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

 

 1.2.1.автомашины дугаар олгоход 2,200 (хоёр мянга хоёр зуу) төгрөг;

 

 1.2.2.өөрөө явагч хэрэгсэл, чиргүүлийн улсын дугаар олгоход 1,700 (нэг мянга долоон зуу) төгрөг;

 

 1.2.3.мотоциклийн улсын дугаар олгоход 1,100 (нэг мянга нэг зуу) төгрөг;

 

 1.2.4.автомашин, өөрөө явагч хэрэгсэл, чиргүүлийн болон мотоциклийн улсын дугаарыг алдаж үрэгдүүлэх, гээгдүүлэх, хүчингүй буюу ашиглах боломжгүй болгосноос дахин олгоход 40,000 (дөчин мянга) төгрөг.

 

1.3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 12.3-т заасан Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авсан бол түүнийг зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа орон нутаг дахь байгууллага бүртгэхэд 1,000 (нэг мянга) төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.

 

1.4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 12.4-т заасан агаарын хөлөг болон усан онгоцыг бүртгэх, агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ, усан (хөлөг) онгоцыг бүртгэхэд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

 

 1.4.1.Монгол Улсын иргэн, тус улсад байнга оршин суугаа харьяалалгүй хүн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа агаарын хөлгийг улсын бүртгэлд бүртгэж, үндэсний таних тэмдэг, бүртгэлийн гэрчилгээ олгоход 44,000 (дөчин дөрвөн мянга) төгрөг;

 

 1.4.2.гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд байгаа агаарын хөлгийг Монгол Улсын иргэний агаарын тээвэрт ашиглахаар гэрээ байгуулсан нөхцөлд улсын бүртгэлд бүртгэж үндэсний таних тэмдэг, бүртгэлийн гэрчилгээ олгоход 500,000 (таван зуун мянга) төгрөг;

 

 1.4.3.энэ хавсралтын 1.4.2-т заасан гэрчилгээний хугацааг сунгахад 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөг;

 

 1.4.4.агаарын хөлгийг ашиглалтаас хасах, тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулаагүй гадаадын байгууллагад болон Монгол Улсын харьяат бус бөгөөд тус улсад оршин суудаггүй хүнд худалдсан, шилжүүлсэн тохиолдолд улсын бүртгэлээс хасахад 30,000 (гучин мянга) төгрөг;

 

 1.4.5.дотоодын усан замын тээврийн хэрэгслийг бүртгэж, дугаар, гэрчилгээ олгоход 10,000 (арван мянга) төгрөг;

 

 1.4.6.Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа болон тэдгээрийн түрээсэлсэн хөлөг онгоцыг Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэхэд 60,000 (жаран мянга) төгрөг;

 

 1.4.7.гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд байгаа болон тэдгээрийн түрээсэлсэн хөлөг онгоцыг Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэхэд 500,000 (таван зуун мянга) төгрөг;

 

 1.4.8.энэ хавсралтын 1.4.7-д заасан бүртгэлийн гэрчилгээний хугацааг сунгахад 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөг.

 

Хоёр.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээнд

хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

 

2.1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15.2-т заасан улс төрийн нам, шашны байгууллагыг улсын бүртгэлд бүртгэхэд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

 

 2.1.1.улс төрийн намыг бүртгэж, гэрчилгээ олгоход 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөг;

 

 2.1.2.улс төрийн намын нэр сольсныг бүртгэхэд 50,000 (тавин мянга) төгрөг.

 

 

 

 

 

Гурав.Банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход хураах

тэмдэгтийн хураамжийн хэмжээ

 

3.1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 17.1-д заасан банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

 

 3.1.1.банк байгуулах тусгай зөвшөөрөл олгоход 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөг;

 

 3.1.2.мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 500,000 (таван зуун мянга) төгрөг;

 

 3.1.3.зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөг;

 

 3.1.4.төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 45,000 (дөчин таван мянга) төгрөг;

 

 3.1.5.өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах зөвшөөрөл олгоход 185,000 (нэг зуун наян таван мянга) төгрөг;

 

 3.1.6.гадаад валют худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах зөвшөөрөл олгоход 175,000 (нэг зуун далан таван мянга) төгрөг;

 

 3.1.7.үнэт металл, эрдэнийн чулуу худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах тусгай зөвшөөрөл олгоход 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөг;

 

 3.1.8.үнэт зүйл хадгалах зөвшөөрөл олгоход 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөг;

 

 3.1.9.гадаад төлбөр тооцоо хийх зөвшөөрөл олгоход 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөг;

 

 3.1.10.үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах зөвшөөрөл олгоход 120,000 (нэг зуун хорин мянга) төгрөг;

 

 3.1.11.санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөг;

 

 3.1.12.зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах зөвшөөрөл олгоход 120,000 (нэг зуун хорин мянга) төгрөг;

 

 3.1.13.гадаад улсад банк байгуулах зөвшөөрөл олгоход 3,200,000 (гурван сая хоёр зуун мянга) төгрөг;

 

 3.1.14.гадаад улсад банкны салбар байгуулах зөвшөөрөл олгоход 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөг;

 

 3.1.15.энэ хавсралтын 3.1.1-3.1.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад 200,000 (хоёр зуун мянга) төгрөг;

 

 3.1.16.хууль тогтоомжоор хориглоогүй, Монголбанкнаас зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 130,000 (нэг зуун гучин мянга) төгрөг.

 

Дөрөв.Банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх

зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн

хураамжийн хэмжээ

 

4.1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 18.1-д заасан банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

 

 4.1.1.ердийн, урт хугацааны, давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 1,000,000 (нэг сая) төгрөг;

 

 4.1.2.даатгагчид өөрийн салбар, төлөөлөгчийн газраа гадаад улсын нутаг дэвсгэрт нээх, түүгээр дамжуулан даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 280,000 (хоёр зуун наян мянга) төгрөг;

 

 4.1.3.даатгагчийн үйл ажиллагааны аливаа хэсгийг бусад этгээдэд шилжүүлэх болон бусад этгээдийн үйл ажиллагаатай нэгтгэх зөвшөөрөл авахад 100,000 (нэг зуун мянга) төгрөг;

 

 4.1.4.гадаадын даатгагч Монгол Улсад салбар, төлөөлөгчийн газраа нээх, түүгээр дамжуулан даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөг.

 

4.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 18.2-т заасан даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

 

 4.2.1.даатгалын төлөөлөгчийн тусгай зөвшөөрөл олгоход 45,000 (дөчин таван мянга) төгрөг;

 

 4.2.2.даатгалын зуучлагчийн тусгай зөвшөөрөл олгоход 65,000 (жаран таван мянга) төгрөг;

 

 4.2.3.даатгалын хохирол үнэлэгчийн тусгай зөвшөөрөл олгоход 85,000 (наян таван мянга) төгрөг.

 

4.3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 18.3-т заасан банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

 

 4.3.1.зээл олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 300,000 (гурван зуун мянга) төгрөг;

 

 4.3.2.факторингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөг;

 

 4.3.3.төлбөрийн баталгаа гаргах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 1,000,000 (нэг сая) төгрөг;

 

 4.3.4.төлбөр тооцооны хэрэгсэл гаргах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 500,000 (таван зуун мянга) төгрөг;

 

 4.3.5.цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 500,000 (таван зуун мянга) төгрөг;

 

 4.3.6.гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 2,000,000 (хоёр сая) төгрөг;

 

 4.3.7.итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 500,000 (таван зуун мянга) төгрөг;

 

 4.3.8.богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 500,000 (таван зуун мянга) төгрөг;

 

 4.3.9.үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахтай холбоотой санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 500,000 (таван зуун мянга) төгрөг;

 

 4.3.10.банк бус санхүүгийн байгууллагын нэр, байршлыг өөрчлөх зөвшөөрөл олгоход 10,000 (арван мянга) төгрөг;

 

 4.3.11.банк бус санхүүгийн байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах зөвшөөрлийг олгоход 60,000 (жаран мянга) төгрөг;

 

 4.3.12.үнэт цаасны арилжааны тооцооны, төлбөрийн, төвлөрсөн хадгаламжийн, өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 100,000 (нэг зуун мянга) төгрөг;

 

 4.3.13.хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөг;

 

 4.3.14.үнэт цаасны итгэмжлэн удирдах, санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох, кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 120,000 (нэг зуун хорин мянга) төгрөг;

 

 4.3.15.андеррайтер, брокер, дилер, үнэт цаасны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 145,000 (нэг зуун дөчин таван мянга) төгрөг;

 

 4.3.16.хөрөнгө оруулалтын менежментийн болон хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 280,000 (хоёр зуун наян мянга) төгрөг;

 

 4.3.17.хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 500,000 (таван зуун мянга) төгрөг;

 

 4.3.18.нийтэд санал болгон гаргах үнэт цаасыг бүртгэх, үнэт цаасыг анхдагч зах зээл дээр санал болгох, худалдах зөвшөөрөл олгоход 100,000 (нэг зуун мянга) төгрөг;

 

 4.3.19.хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл олгоход 100,000 (нэг зуун мянга) төгрөг;

 

 4.3.20.барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцын бүртгэл хянагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 100,000 (нэг зуун мянга) төгрөг;

 

 4.3.21.хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 100,000 (нэг зуун мянга) төгрөг.

 

Тав.Санхүү, эдийн засгийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд

 зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн

хураамжийн хэмжээ

 

5.1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 19.1-д заасан санхүү, эдийн засгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, эрх олгох, бүртгэхэд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

 

 5.1.1.нийгмийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 5,000,000 (таван сая) төгрөг;

 

 5.1.2.аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 500,000 (таван зуун мянга) төгрөг;

 

 5.1.3.үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөг;

 

 5.1.4.эд мөнгөний хонжворт сугалаа гаргах тусгай зөвшөөрөл олгоход 600,000 (зургаан зуун мянга) төгрөг;

 

 5.1.5.хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 240,000 (хоёр зуун дөчин мянга) төгрөг;

 

 5.1.6.гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 850,000 (найман зуун тавин мянга) төгрөг;

 

 5.1.7.гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөг;

 

 5.1.8.Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, эрхийн хугацааг сунгах шалгалтад тэнцсэн иргэнд мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, түүний хугацааг сунгахад 20,000 (хорин мянга) төгрөг;

 

 5.1.9.татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх этгээдэд тусгай зөвшөөрөл олгоход 500,000 (таван зуун мянга) төгрөг.

 

Зургаа.Хууль зүй, дотоод хэргийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд

 тусгай зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн

хураамжийн хэмжээ

 

6.1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 20.1-д заасан хууль зүй, дотоод хэргийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

 

 6.1.1.нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 10,000 (арван мянга) төгрөг;

 

 6.1.2.төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 2,150,000 (хоёр сая нэг зуун тавин мянга) төгрөг;

 

 6.1.3.тамга, тэмдэг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 2,200,000 (хоёр сая хоёр зуун мянга) төгрөг;

 

 6.1.4.Шүүх шинжилгээний тухай хуульд заасан шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 800,000 (найман зуун мянга) төгрөг;

 

 6.1.5.энэ хавсралтын 6.1.4-т заасан зөвшөөрлийн хугацааг сунгахад 600,000 (зургаан зуун мянга) төгрөг.

 

Долоо.Зарим шүүх шинжилгээ хийх болон түүнд холбогдох

үйлчилгээг үзүүлэхэд хураах тэмдэгтийн

хураамжийн хэмжээ

 

7.1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 201.1-д заасан шүүх шинжилгээний байгууллагад хийгдэх дараах шүүх эмнэлгийн шинжилгээнд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

 

 7.1.1.ДНХ-ээр эцэг, эх тогтоох лабораторийн шинжилгээ хийхэд 180,000 (нэг зуун наян мянга) төгрөг;

 

 7.1.2.хүний шээс, үс, хумс, шүлс, цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох лабораторийн шинжилгээ хийхэд 60,000 (жаран мянга) төгрөг;

 

 7.1.3.лабораторид ДНХ-ийн аргаар хийх бактериологийн шинжилгээ хийхэд 20,000 (хорин мянга) төгрөг;

 

 7.1.4.лабораторид бичил харуурын аргаар хийх бактериологийн шинжилгээ хийхэд 16,000 (арван зургаан мянга) төгрөг;

 

 7.1.5.лабораторид ийлдэс судлалын аргаар хийх бактериологийн шинжилгээ хийхэд 15,000 (арван таван мянга) төгрөг;

 

 7.1.6.хүний цусан дахь спиртийн агууламж тодорхойлох химийн шинжилгээ хийхэд 15,000 (арван таван мянга) төгрөг;

 

 7.1.7.хүний цусны бүлэг тогтоох лабораторийн шинжилгээ хийхэд 8,000 (найман мянга) төгрөг;

 

 7.1.8.гадаадын иргэн, харьяалалгүй хүний цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийхэд 1,000,000 (нэг сая) төгрөг;

 

 7.1.9.шарил дахин шинжлэх буюу эксгумацид хийхэд 500,000 (таван зуун мянга) төгрөг;

 

 7.1.10.хэн болох нь тодорхойгүй цогцсыг оршуулсны дараа гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнийх нь хүсэлтээр оршуулсан газраас гаргаж, хүлээлгэн өгөхөд 500,000 (таван зуун мянга) төгрөг;

 

 7.1.11.эрүүл мэндийн даатгалаас төлөгдөх боломжгүй 18, түүнээс дээш настай байсан хүний цогцост шинжилгээ хийхэд 80,000 (наян мянга) төгрөг;

 

 7.1.12.иргэний хүсэлтээр цогцос хөргөгчид хадгалахад хоног тутамд 30,000 (гучин мянга) төгрөг, гурав хоногоос дээш хугацаагаар хадгалахад хоног тутамд 15,000 (арван таван мянга) төгрөг.

 

Найм.Байгаль орчны чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд

зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн

хураамжийн хэмжээ

 

8.1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21.1.8, 21.1.9, 21.1.12, 21.1.13, 21.1.15, 21.1.16, 21.1.17, 21.1.24, 21.1.26, 21.1.27, 21.1.28, 21.1.30, 21.1.32-21.1.38, 21.1.40, 21.1.41, 21.1.43-т заасан байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

 

 8.1.1.байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгоход 500,000 (таван зуун мянга) төгрөг;

 

 8.1.2.озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодисыг системээс юүлэх, цэвэрлэх, дахин боловсруулах, дахин цэнэглэх, тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах, засвар үйлчилгээ хийх, устгах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 100,000 (нэг зуун мянга) төгрөг;

 

 8.1.3.амьтан тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох, импортлох, нэн ховор амьтныг амьдаар нь гадаад улсад гаргах тусгай зөвшөөрөл олгоход 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөг;

 

 8.1.4.ховор ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэн гадаадад гаргахад тухайн үеийн хуурай жингийн килограмм тутамд 3,000 (гурван мянга) төгрөг, тарималжуулсан нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэн гадаадад гаргахад тухайн үеийн хуурай жингийн килограмм тутамд 1,500 (нэг мянга таван зуу) төгрөг;

 

 8.1.5.элбэг ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэн гадаадад гаргахад тухайн үеийн жингийн килограмм тутамд 1,000 (нэг мянга) төгрөг;

 

 8.1.6.нэн ховор ургамал, тэдгээрийн түүхий эдийг судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглах, гадаад улсад гаргах зөвшөөрөл олгоход тухайн үеийн жингийн килограмм тутамд газрын дээд хэсэг 50,000 (тавин мянга) төгрөг, газрын доод хэсэг 55,000 (тавин таван мянга) төгрөг;

 

 8.1.7.ховор ургамлыг эмийн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах тусгай зөвшөөрөл олгоход хуурай жингийн килограмм тутамд 4,000 (дөрвөн мянга) төгрөг, ховор ургамлыг гадаадад гаргах тусгай зөвшөөрөл олгоход хуурай жингийн килограмм тутамд 10,000 (арван мянга) төгрөг, түүхий эд бүтээгдэхүүн 30,000 (гучин мянга) төгрөг;

 

 8.1.8.ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 300,000 (гурван зуун мянга) төгрөг, сунгахад 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөг;

 

 8.1.9.аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах, экспортлох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 20,000 (хорин мянга) төгрөг;

 

 8.1.10.Олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын хавсралтад заасан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох, реэкспортлох, импортлох тусгай зөвшөөрөл олгоход 260,000 (хоёр зуун жаран мянга) төгрөг;

 

 8.1.11.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас амьтны цуглуулгыг судалгаа, шинжилгээний зориулалтаар гадаадад гаргах зөвшөөрөл олгоход иргэн 100,000 (нэг зуун мянга) төгрөг, аж ахуйн нэгж, байгууллага 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөг, бусад зориулалтаар гадаадад гаргах зөвшөөрөл олгоход иргэн 300,000 (гурван зуун мянга) төгрөг, аж ахуйн нэгж, байгууллага 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөг;

 

 8.1.12.хувиргасан амьд организм экспортлох, импортлох, дамжин өнгөрүүлэх тусгай зөвшөөрөл олгоход 3,000,000 (гурван сая) төгрөг;

 

 8.1.13.ахуйн зориулалтаар агнах бусад ан амьтны зөвшөөрлийн хураамжийг тухайн ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний 40 (дөч) хувиар;

 

 8.1.14.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн           17.1.1-17.1.4-т заасан ан амьтныг агнах, барих зөвшөөрлийн хураамжийг тухайн ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний 4 (дөрөв) хувиар;

 

 8.1.15.нэн ховор амьтныг амьдаар нь гадаад улсад гаргахад тухайн ан олзворын гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 30 (гуч) хувиар;

 

 8.1.16.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.6-д заасан ан амьтныг барих зөвшөөрлийн хураамжийг гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 8 (найм) хувиар;

 

 8.1.17.гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгоход 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөг;

 

 8.1.18.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг судалгааны зорилгоор ашиглах нэг удаагийн зөвшөөрөл олгоход 100,000 (нэг зуун мянга) төгрөг, ашиг олох зорилгоор ашиглах нэг удаагийн зөвшөөрөл олгоход 2,000,000 (хоёр сая) төгрөг, гарал үүслийн тодорхойлолт олгоход 25,000 (хорин таван мянга) төгрөг, бичил биетнийг хилээр нэвтрүүлэх нэг удаагийн зөвшөөрөл олгоход 500,000 (таван зуун мянга) төгрөг;

 

 8.1.19.химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хэмжээнээс нь шалтгаалан доор дурдсан хэмжээгээр:

 

  8.1.19.а. 2500 кг хүртэл 50,000 (тавин мянга) төгрөг;

 

  8.1.19.б. 2501-25000 кг 500,000 (таван зуун мянга) төгрөг;

 

  8.1.19.в. 25001-100000 кг 1,000,000 (нэг сая) төгрөг;

 

  8.1.19.г. 100001-500000 кг 2,000,000 (хоёр сая) төгрөг;

 

  8.1.19.д. 500001-5000000 кг 3,000,000 (гурван сая) төгрөг;

 

  8.1.19.е. 5000001-10000000 кг 4,000,000 (дөрвөн сая) төгрөг;

 

  8.1.19.ё. 10000001-25000000 кг 6,000,000 (зургаан сая) төгрөг;

 

  8.1.19.ж. 25000001-50000000 кг 8,000,000 (найман сая) төгрөг;

 

  8.1.19.з. 50000001 кг-аас дээш болон Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон бодис бол 10,000,000 (арван сая) төгрөг.

 

 8.1.20.озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгоход 27,000 (хорин долоон мянга) төгрөг;

 

 8.1.21.цооног өрөмдөх, худаг гаргах, голоос суваг шуудуу татах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 500,000 (таван зуун мянга) төгрөг;

 

 8.1.22.нэн ховор амьтныг эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнах, барих тусгай зөвшөөрлийн хураамжийг тухайн ан, амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний 40 (дөч) хувиар.

 

Ес.Соёлын чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл

олгоход хураах тэмдэгтийн

хураамжийн хэмжээ

 

9.1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 221.1-д заасан соёлын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

 

 9.1.1.түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоход 50,000 (тавин мянга) төгрөг, шаардлагатай бол хугацааг сунгахад 30,000 (гучин мянга) төгрөг;

 

 9.1.2.музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 500,000 (таван зуун мянга) төгрөг;

 

 9.1.3.соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл олгоход 600,000 (зургаан зуун мянга) төгрөг;

 

 9.1.4.гадаадын иргэн, хуулийн этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт богино хэмжээний кино бүтээх болон дүрс бичлэг хийх зорилгоор зураг авалт хийх зөвшөөрөл олгоход 300,000 (гурван зуун мянга) төгрөг, баримтат кино, бүрэн хэмжээний кино болон олон ангит кино бүтээх зорилгоор зураг авалт хийх зөвшөөрөл олгоход 500,000 (таван зуун мянга) төгрөг.

 

Арав.Нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр эрхлэх

 үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах

тэмдэгтийн хураамжийн хэмжээ

 

10.1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 24.1-д заасан хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, үйлчилгээ үзүүлэхэд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

 

 10.1.1.гадаадад хөдөлмөр эрхлэх, эсхүл дадлагажихад зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 3,000,000 (гурван сая) төгрөг;

 

 10.1.2.зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад 1,000,000 (нэг сая) төгрөг;

 

 10.1.3.гадаад ажилтан авч ажиллуулах урилга олгох, зөвшөөрөл олгох, сунгах, шилжүүлэх, бүртгэлээс хасалт хийх, тодорхойлолт, лавлагаагаар үйлчилгээ үзүүлэхэд хүн тутамд 30,000 (гучин мянга) төгрөг.

 

Арван нэг.Үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн

хураамжийн хэмжээ

 

11.1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25.1.2, 25.1.3, 25.1.7, 25.1.8, 25.1.9-д заасан үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

 

 11.1.1.аж ахуйн нэгж, байгууллага хэрэгцээнээс илүүдэлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг худалдах, хэрэглээний пиротехникийн хэрэгсэл худалдах зөвшөөрлийг мэргэжлийн байгууллагаас олгоход 50,000 (тавин мянга) төгрөг;

 

 11.1.2.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэх тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг цагдаагийн байгууллагаас олгоход тухай бүр 25,000 (хорин таван мянга) төгрөг;

 

 11.1.3.төмөрлөг боловсруулах, машины үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 200,000 (хоёр зуун мянга) төгрөг;

 

 11.1.4.үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 20,000,000 (хорин сая) төгрөг;

 

 11.1.5.үнэт металл, эрдэнийн чулуугаар эдлэл хийх үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 800,000 (найман зуун мянга) төгрөг.

 

 

 

 

 

Арван хоёр.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр эрхлэх

 үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах

тэмдэгтийн хураамжийн хэмжээ

 

12.1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 26.1.2, 26.1.6, 26.1.7, 26.1.8, 26.1.9-д заасан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

 

 12.1.1.согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөл олгоход хатуулгаас нь шалтгаалан доор дурдсан хэмжээгээр:

 

 12.1.1.а.2-25 хүртэл хатуулагтай согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөл олгоход 20,000,000 (хорин сая) төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 10,000,000 (арван сая) төгрөг;

 

 12.1.1.б.25-40 хүртэл хатуулагтай согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөл олгоход 100,000,000 (нэг зуун сая) төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 50,000,000 (тавин сая) төгрөг;

 

 12.1.1.в.40 ба түүнээс дээш хатуулагтай согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөл олгоход 150,000,000 (нэг зуун тавин сая) төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 75,000,000 (далан таван сая) төгрөг;

 

 12.1.1.г.хүнсний зориулалтын түүхий эдээр спирт үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 200,000,000 (хоёр зуун сая) төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 100,000,000 (нэг зуун сая) төгрөг.

 

 12.1.2.таримал ургамлын үр үйлдвэрлэх зөвшөөрөл олгоход 125,000 (нэг зуун хорин таван мянга) төгрөг;

 

 12.1.3.малын эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, тусгай зөвшөөрөл олгоход 600,000 (зургаан зуун мянга) төгрөг;

 

 12.1.4.ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох, худалдах тусгай зөвшөөрөл олгоход 20,000 (хорин мянга) төгрөг;

 

 12.1.5.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12.7, 12.8, 12.9, 12.10-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 200,000 (хоёр зуун мянга) төгрөг.

 

12.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 26.2-т заасан үржлийн мал экспортод гаргах зөвшөөрөл олгоход малын тоо толгой тутмаас доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

 

 12.2.1.цэвэр үүлдрийн адуу 200,000 (хоёр зуун мянга) төгрөг;

 

 12.2.2.үржлийн бусад адуу 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөг;

 

 12.2.3.цэвэр үүлдрийн үхэр 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөг;

 

 12.2.4.үржлийн бусад үхэр 100,000 (нэг зуун мянга) төгрөг;

 

 12.2.5.цэвэр үүлдрийн гахай 18,000 (арван найман мянга) төгрөг;

 

 12.2.6.хонь 60,000 (жаран мянга) төгрөг;

 

 12.2.7.ямаа 60,000 (жаран мянга) төгрөг;

 

 12.2.8.тэмээ 300,000 (гурван зуун мянга) төгрөг.

 

12.3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 26.3-т заасан малын үржүүлгийн бүтээгдэхүүн, тэжээлийн нэмэлт, эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

 

 12.3.1.үржлийн малын үр, хөврөл улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоход 25,000 (хорин таван мянга) төгрөг;

 

 12.3.2.малын үржүүлгийн бусад бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоход 50,000 (тавин мянга) төгрөг;

 

 12.3.3.мал, амьтны тэжээлийн нэмэлт, эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлох энгийн зөвшөөрөл олгоход 12,500 (арван хоёр мянга таван зуу) төгрөг.

 

12.4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 26.4-т заасан малыг гадаадад гаргах зөвшөөрөл олгоход малын тоо толгой тутмаас доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

 

 12.4.1.адуу 48,000 (дөчин найман мянга) төгрөг;

 

 12.4.2.үхэр 32,000 (гучин хоёр мянга) төгрөг;

 

 12.4.3.хонь 19,200 (арван есөн мянга хоёр зуу) төгрөг;

 

 12.4.4.ямаа 19,200 (арван есөн мянга хоёр зуу) төгрөг;

 

 12.4.5.тэмээ 96,000 (ерэн зургаан мянга) төгрөг.

 

Арван гурав.Эрүүл мэндийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд

зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн

хураамжийн хэмжээ

 

13.1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 27.1.1, 27.1.4, 27.1.5, 27.1.6-д заасан эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

 

 13.1.1.эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, протез, ортопед үйлдвэрлэх, худалдах, импортлох тусгай зөвшөөрөл олгоход 110,000 (нэг зуун арван мянга) төгрөг;

 

 13.1.2.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 13.8, 13.9, 13.10, 13.11, 13.12, 13.13, 13.14, 13.20-д заасан үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөг;

 

 13.1.3.биологийн идэвхт үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 100,000 (нэг зуун мянга) төгрөг;

 

 13.1.4.өвчнийг оношлох, эмчлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх шинэ арга турших, нэвтрүүлэх зөвшөөрөл олгоход 20,000 (хорин мянга) төгрөг.

 

13.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 27.3-т заасан ахуйн шавж, мэрэгч устгах, халдваргүйжүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 50,000 (тавин мянга) төгрөг хураана.

 

13.3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 27.4-т заасан эмнэлгийн мэргэжилтэнд эмчлэх, сувилах, эм барих зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

 

 13.3.1.анагаах ухааны боловсрол олгох тусгай зөвшөөрөл бүхий сургууль төгссөн их эмчид хоёр жилийн хугацаатай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 10,000 (арван мянга) төгрөг;

 

 13.3.2.мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт өгч тэнцсэн эм зүйч, эм найруулагч, хүний бага эмч, эх баригч, сувилагч болон энэ хавсралтын 13.3.1-д заасан зөвшөөрлөөр хоёр жил ажилласан эмчид 5 жилийн хугацаатай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 5,000 (таван мянга) төгрөг;

 

 13.3.3.анагаах ухааны болон эм зүй, сувилахуйн боловсрол эзэмшсэн, мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эмчлэх, эм барих, сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 хүртэл жилийн хугацаагаар олгоход 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөг.

 

13.4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 27.5-д заасан хүний эм, эмнэлгийн хэрэгслийг жижиглэнгийн үнээр хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 110,000 (нэг зуун арван мянга) төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.

 

Арван дөрөв.Барилга, хот байгуулалтын чиглэлээр эрхлэх

үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах

тэмдэгтийн хураамжийн хэмжээ

 

14.1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 28.1.8, 28.1.9-д заасан барилга, хот байгуулалт, газрын харилцааны чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

 

 14.1.1.геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр олгоход 500,000 (таван зуун мянга) төгрөг, сунгахад 300,000 (гурван зуун мянга) төгрөг;

 

 14.1.2.хот байгуулалтын баримт бичиг боловсруулах зөвшөөрөл олгоход 900,000 (есөн зуун мянга) төгрөг.

 

Арван тав.Зам, тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр эрхлэх

үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах

тэмдэгтийн хураамжийн хэмжээ

 

15.1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 29.1-д заасан зам, тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

 

 15.1.1.төмөр замын суурь бүтэц барих, ашиглах тусгай зөвшөөрөл олгоход 5,000,000 (таван сая) төгрөг;

 

 15.1.2.төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлах тусгай зөвшөөрөл олгоход 5,000,000 (таван сая) төгрөг;

 

 15.1.3.төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 16,000,000 (арван зургаан сая) төгрөг;

 

 15.1.4.хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрөл олгоход 1,000,000 (нэг сая) төгрөг;

 

 15.1.5.энэ хавсралтын 15.1.4-т зааснаас бусад авто зам, замын байгууламж барих тусгай зөвшөөрөл олгоход ангилал тус бүр нь 300,000 (гурван зуун мянга) төгрөг, авто зам, гүүр засварлах, арчлах тусгай зөвшөөрөл олгоход 300,000 (гурван зуун мянга) төгрөг;

 

 15.1.6.автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 280,000 (хоёр зуун наян мянга) төгрөг;

 

 15.1.7.агаарын хөлгөөр нислэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөг;

 

 15.1.8.нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгоход 40,000 (дөчин мянга) төгрөг;

 

 15.1.9.усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр:

 

 15.1.9.а.дунд оврын хөлөг онгоцонд 350,000 (гурван зуун тавин мянга) төгрөг;

 

 15.1.9.б.бага оврын усан онгоцонд 200,000 (хоёр зуун мянга) төгрөг;

 

 15.1.9.в.жижиг оврын моторт завинд 100,000 (нэг зуун мянга) төгрөг.

 

 15.1.10.тээврийн хэрэгслийн улсын дугаар үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 1,450,000 (нэг сая дөрвөн зуун тавин мянга) төгрөг;

 

 15.1.11.байнгын үйл ажиллагаатай аэродромыг улсын бүртгэлд бүртгэхэд 44,000 (дөчин дөрвөн мянга) төгрөг.

 

Арван зургаа.Гаалийн байгууллагаас зөвшөөрөл олгоход

хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

 

16.1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 32.1-д заасан Монгол Улсын хилээр нэвтрүүлэх амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд экспортын болон импортын гэрчилгээ, импортын мэдэгдэл олгоход 10,000 (арван мянга) төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.

 

Арван долоо.Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх

чиглэлээр дүгнэлт олгоход хураах

тэмдэгтийн хураамжийн хэмжээ

 

17.1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 33.1.3-т заасан барилгын өргөтгөл болон хийц бүтээц, цахилгааны эх үүсвэр, шугам сүлжээний зураг төсөлд хяналт хийн зөвшөөрөл олгоход 50,000 (тавин мянга) төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.

 

Арван найм.Аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх төрийн захиргааны

байгууллага, Засаг даргаас зөвшөөрөл олгоход хураах

тэмдэгтийн хураамжийн хэмжээ

 

18.1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.3-т заасан аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх төрийн захиргааны байгууллага, Засаг даргаас тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

 

 18.1.1.улсын хэмжээний үйлчилгээтэй болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллагаас бусад эрүүл мэндийн байгууллага байгуулах зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгоход 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөг;

 

 18.1.2.гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдээс бусад этгээдэд эмчилгээний гоо заслын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгоход 500,000 (таван зуун мянга) төгрөг;

 

 18.1.3.ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрлийг олгоход 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөг.

 

Арван ес.Баримт бичиг баталгаажуулж, "Апостиль" гэрчилгээ

олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

 

19.1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40.1-д заасан Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенцын гишүүн улсад хэрэглэгдэх дотоодын албан ёсны баримт бичгийг төрийн захиргааны төв байгууллагаас баталгаажуулж, "Апостиль" гэрчилгээ олгоход 20,000 (хорин мянга) төгрөгийн хураамж хураана.

 

 

----о0о----