- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БҮСИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
БҮСИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ
2004 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 28
Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуулийн 10.7-г үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Бүсийн зөвлөлийн ажиллах журмыг хавсралт ёсоор баталсугай
2. Бүсийн зөвлөлийн үйл ажиллагааг явуулахад шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай .
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Аймаг, Дархан, Эрдэнэт хотын засаг захиргааны байгууллагуудыг бэхжүүлэх арга хэмжээний тухай" БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 162 дугаар тогтоол, "Гадаад худалдааны үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай" БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 316 дугаар тогтоол, "Худалдааны байгууллагын зохион байгуулалтыг зах зээлийн тогтолцоонд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай" БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 317 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
