- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2002 оны 6 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны сангийн хооронд байгуулсан "МОН-З, МОН-4" тоот зээлийн хэлэлцээрийн гэрээний дагуу хэрэгжиж байгаа "Төрийн холбоог өргөтгөн шинэчлэх" болон "Хөдөөгийн цахилгаан холбоо" төслүүдийн хүрээнд нийлүүлэгдэх барааг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
