- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГААЛИЙН БОЛОН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2001 оны 5 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
ГААЛИЙН БОЛОН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын Сэргээн босголтын зээлийн банк хооронд 2001 оны 2 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Чойбалсан дахь Дулааны цахилгаан станцыг шинэчлэх төслийн нэмэлт зээлийн Хэлэлцээрийн дагуу Монгол Улсын хилээр орж ирэх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
Текст томруулах
A
A
A
