A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГЕРОНТОЛОГИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ

2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 209

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, "Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол хүний хөгшрөлтийн шалтгаан, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судлах, нийгэм, хамт олонд тулгуурласан сэргээн засах тусламж, үйлчилгээг ахмад настанд үзүүлэх чиглэлээр эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, сургалт, судалгаа явуулах чиг үүрэг бүхий Геронтологийн үндэсний төвийг эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулж, дүрмийг хавсралт ёсоор баталсугай

2. Геронтологийн төвийг байгуулсантай холбогдон гарах зардлыг Эрүүл мэндийн сайдын 2006 оны төсвийн багцад тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Н.Алтанхуяг, тус төвийн бүтцийг батлан мөрдүүлэх арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Т.Ганди нарт тус тус даалгасугай

3. Геронтологийн төвийг Эрүүл мэндийн үйлчилгээний П төвийн байранд байршуулах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо (З.ЭНХБОЛД), Эрүүл мэндийн сайд Т.Гандид тус тус үүрэг болгосугай.

/ЗГ-ын 2012-07-04-ний 231-р тогтоолоор өөрчлөлт оурулсан/

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Сангийн сайд Н.АЛТАНХУЯГ

Эрүүл мэндийн сайд Т.ГАНДИ