- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ, БҮРЭЛДЭХҮҮН БАТЛАХ ТУХАЙ / Стандартчилал, хэмжил зүйн төвийн дүрэм /

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2003 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
ДҮРЭМ, БҮРЭЛДЭХҮҮН БАТЛАХ ТУХАЙ / Стандартчилал, хэмжил зүйн төвийн дүрэм /
Дугаар 209
Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 22.5, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 16.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Стандартчилал, хэмжил зүйн төвийн дүрэм"-ийг 1 дүгээр хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. "Засгийн газрын комисс, Үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2002 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 138 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "... Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн 19 дүгээр зүйл, ..." гэснийг "Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 20.3" гэж өөрчлөн найруулж, мөн тогтоолын 2 дугаар хавсралтыг 2 дугаар хавсралт ёсоор өөрчилсүгэй.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 1995 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
