- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ, ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын дүрэм, “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн улсын бүртгэгчийн а
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ДҮРЭМ, ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын дүрэм, "Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн улсын бүртгэгчийн ажиллах журам/ Засгийн газрын 2004 оны 48 дугаар тогтоолоор хүчингүй болсон
2001 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 11
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын дүрэм"-ийг 1 дүгээр хавсралт,/Засгийн газрын 2003 оны 117 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/ "Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн улсын бүртгэгчийн ажиллах журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм, журам батлах тухай" Засгийн газрын 2000 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 83 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A