- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дүрэм)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 310
Улаанбаатар хот
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дүрэм/
Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дүрмийг хавсралт ёсоор баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2015 оны 530 дугаар тогтоол, Засгийн газрын 2016-8-3-ны өдрийн 11 дүгээр тогтоол, Засгийн газрын 2020-8-19-ний өдрийн 63 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 1993 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 137 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A