Бүлэг: 1979
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Хорих байгууллагын албан хаагчдад хоригдолтой ажилласны нэмэгдэл олгох журам /
2002 оны 10 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 217
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 137.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Хорих байгууллагын албан хаагчдад хоригдолтой ажилласны нэмэгдэл олгох журам"-ыг хавсралт ёсоор баталж, 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
2. Хорих байгууллагын албан хаагчдад олгох хоригдолтой ажилласны нэмэгдлийн хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбогдон гарах зардлыг тухайн жилийн цалингийн сандаа багтаан зохицуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид зөвшөөрсүгэй.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Заавар батлах тухай" Засгийн газрын 1994 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 145 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Хорих байгууллагын албан хаагчдад хоригдолтой ажилласны нэмэгдэл олгох журам /

2002 оны 10 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 217

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 137.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.“Хорих байгууллагын албан хаагчдад хоригдолтой ажилласны нэмэгдэл олгох журам”-ыг хавсралт ёсоор баталж, 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

2. Хорих байгууллагын албан хаагчдад олгох хоригдолтой ажилласны нэмэгдлийн хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбогдон гарах зардлыг тухайн жилийн цалингийн сандаа багтаан зохицуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид зөвшөөрсүгэй.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Заавар батлах тухай” Засгийн газрын 1994 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 145 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ