- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гаалийн улсын байцаагчийн албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам, Гаалийн улсын байцаагчид төрийн ал
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
1997 оны 6 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 153
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гаалийн улсын байцаагчийн албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам, Гаалийн улсын байцаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам/
Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 5, 64 дүгээр зүйлийн 4, 66 дугаар зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Гаалийн улсын байцаагчийн албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг 1 дүгээр хавсралтын ёсоор, Гаалийн улсын байцаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Гаалийн улсын байцаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг албан тушаалын сарын цалингийнх нь 10 хувиар тогтоож олгосугай.
3.Улсын хил дээр ажиллаж буй гаалийн газар, хороо, алба, салбарын гаалийн ажилтнуудад албан тушаалын сарын цалингийнх нь 25 хувиар бодож хилийн нэмэгдэл олгож байсугай.
4.Гаалийн удирдах төв байгууллага, түүний харьяа гаалийн газар, хорооны ажилтнуудын түр буюу улирлын ажиллагаатай хилийн боомтод албан томилолтоор ажиллах хугацаанд тэдэнд албан тушаалын сарын цалингийнх нь 15 хувиар бодож хилийн нэмэгдэл олгож байсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Сангийн сайд П.ЦАГААН
Текст томруулах
A
A
A