A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ  /Түүх, соёлын дурсгалт зүйлийг хувилан олшруулах, загвараар нь бэлэг дурсгалын зүйл бэлтгэх, кино, дүрс бичлэг, гэрэл зураг авах, марк, ил захидал, цомог хийх журам/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2003 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 23

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Түүх, соёлын дурсгалт зүйлийг хувилан олшруулах, загвараар нь бэлэг дурсгалын зүйл бэлтгэх, кино, дүрс бичлэг, гэрэл зураг авах, марк, ил захидал, цомог хийх журам/

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5, 19 дүгээр зүйлийн 2, 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Түүх, соёлын дурсгалт зүйлийг хувилан олшруулах, загвараар нь бэлэг дурсгалын зүйл бэлтгэх, кино, дүрс бичлэг, гэрэл зураг авах, марк, ил захидал, цомог хийх журам"-ыг 1 дүгээр, "Түүх, соёлын дурсгалт зүйлийг зөөж тээвэрлэх журам"-ыг 2 дугаар, "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг алдаршуулах, урамшуулах журам"-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. /Энэ тогтоолын 2 дугаар хавсралтыг ЗГ-ын 2016-1-18-ны өдрийн 52 дугаар тогтоол, 3 дугаар хавсралтыг ЗГ-ын 2017 оны 343 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тогтоолын 2, 5, 7 дугаар хавсралтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 40

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13.1.10-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Нийтийн өмчийн соёлын биет өвийг хувилан олшруулах, гэрэл зураг, дүрс бичлэг хийх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Соёлын сайд Ч.Номинд даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН