A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1999 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Үрийн нөөцийн улсын сан бүрдүүлэх, зарцуулах журам/

Дугаар 184

Таримал ургамлын үр, сортын тухай Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1."Үрийн нөөцийн улсын сан бүрдүүлэх, зарцуулах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Үрийн нөөцийн улсын санг одоогийн орон тоо, төсөвт багтаан зохион байгуулж, энэхүү журмын дагуу ажиллуулахыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэнд даалгасугай.

3.Үрийн нөөцийн улсын санг бүрдүүлж ажиллуулахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Я.Очирсүх, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэн нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Дэд бүтцийн хөгжлийн сайд бөгөөд Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Г.БАТХҮҮ