- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ “Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнд тавих шалгуурыг тогтоох журам”
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2003 оны 3 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар 62
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ "Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнд тавих шалгуурыг тогтоох журам"
Харьяатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнд тавих шалгуурыг тогтоох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. .
2. Энэхүү журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A