A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2007 оны 8 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Бүсчиллийн кодыг нэвтрүүлэх, хэрэглэх журам/

Дугаар 200

Шуудангийн тухай хуулийн 6.1.4-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Бүсчиллийн кодыг нэвтрүүлэх, хэрэглэх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Дээрх журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэлд үүрэг болгосугай.

3. Бүсчиллийн кодын мэдээллийн сан үүсгэх, түүнийг нэвтрүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Харилцаа холбооны зохицуулах хорооны төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Харилцаа холбооны зохицуулах хороо (Б.БОЛДБААТАР)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.ЦЭНГЭЛ