- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Ургамлын хорио цээр...)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 5 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 190
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Ургамлын хорио цээр...)
Ургамал хамгааллын тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Ургамлын хорио цээр тогтоосон үед баримтлах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуяг, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.ГАНХУЯГ
Текст томруулах
A
A
A