• Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам/
Бүлэг: 1979
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 339
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. /Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 147 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан/
2.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарт даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2003 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 79 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр                                                                                                                                                                                   Улаанбаатар хот