A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны З дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 85

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ(Шүүхийн шинжилгээний ажилтны онцгойн нэмэгдэл)

Төрийн албаны тухай хуулийн 28.2.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтанд албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгоход шаардагдах хөрөнгийг жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ