A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН 1994 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХАНГАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1994 оны 06 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 119

Улс орны эдийн засгийн уналтын хурдац саарч, зарим салбарын ажилд нааштай ахиц гарах хандлага ажиглагдаж байна.

Үнэ, ханш харьцангуй тогтворжиж, инфляцийн хурд мэдэгдэ-хүйц буурч, хувийн хэвшлийн жижиг, дунд үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж байна.

Гэвч хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах нэлээд уйлдвэр санхүүгийн чадваргүйгээс түүхий эдээ хүрэлцэх хэмжээгээр бэлтгэж чадахгүй байгаагийн дээр үйлдвэрлэсэн оүтээгдэхүүний өртөг өндөр, чанар хангалтгүйгээс борлолт удаашрах явдал ч гарч байна.

Түүнчлэн экспортод гаргасан зэсийн баяжмал, ноолуур, ноолууран бүтээгдэхүүн зэрэг барааны гадаад төлбөр тооцоо удааширч, нефть бүтээгдэхүүн болон бусад барааны импорт зарим хэмжээгээр багассан байна.

Аж ахуйн зарим нэгжүүд алдагдалтай ажиллаж, санхүү тооцооны сахилга суларснаас байгууллага хооронд харилцан сүлжилдсэн эрийн зангилаа үүсгэж байгаа зэрэг ажлын зохион байгуулалтын дутагдал нь эдийн засгийн хэвийн амьдралд нөлөөлж хүндрэл, бэрхшээл учруулахад хүргэж байна.

Үүний зэрэгцээгээр гадаадын зээл, тусламжийн хөрөнгийг ашиглаж байгаа зарим байгууллагууд санхүүгийн хувьд бэрхшээл-тэй байгаа болон уг хөрөнгөөр авах барааны нийлүүлэлт, борлуулалт удааширснаас төсвийн орлого хугацаандаа орохгүй байна.

Эдгээр нөхцөл байдлаас шалтгаалан төсвийн орлого тасалдаж, занхүүжилт хугацаандаа хийгдэхгүй саатах, улмаар зарим аймаг, зумдад тэтгэвэр тэтгэмж, төсөвт байгууллагад ажиллагчдын цалинг цагт нь бүрэн олгохгүй явдал ч гарлаа.

Иймд төсвийн хөрөнгийг сарниулан тарамдуулах, зориулалт оусаар ашиглах явдлыг бүх шатанд шийдвэртэй таслан зогсоох, занхүүгийн сахилга, хариуцлага, хяналтыг эрс сайжруулах, олон улсын байгууллагатай тохирсон хөтөлбөрөөр хүлээсэн үүргээ ханган биелүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч ажиллах нь чухал байна.

Монгол Улсын 1994 оны төсвийн гүйцэтгэлийг ханган биелүүлэх явцад тохиолдож буй эдгээр хүндрэл бэрхшээлийг арилган төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зардлыг хорогдуулахад чиглэгдсэн дорвитой арга хэмжээ авч эдийн засаг, нийгмийг 1994 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан, ярилцлагын үеэр Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэл /хот/-ийн Засаг дарга нараас гаргасан саналыг харгалзан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Улс орны валютын нөөц, төвлөрсөн төсвийн орлогын бүрдүүлэлтэд ихээхэн хувь нэмэр оруулдаг "Эрдэнэт" концерн, "Монрос-цветмет" нэгдэл, алт олборлох үйлдвэрүүд, "Нефтьимпорт"концерн, үйлдвэрлэл-худалдааны "Говь" хувьцаат компани, Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрийн үйлдвэрлэлт, борлуулалт, гадаад төлбөр тооцооны барагдуулалт, гэрээ хэлцлийн нөхцөл зэрэгт холбогдуулан яамтай хамтран хяналт тавьж зохих дэмжлэг туслалцаа үзүүлй ажиллахыг Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.Цогтод даалгасугай.

2.Төрийн өмч /төрийн өмчийн оролцоотой/-ийн болон хувьчлагдсан ноос, ноолуур, арьс шир боловсруулах, хүнсний, мөн хар төмөрлөгийн үйлдвэрүүдээс нөөц бололцоогоо дайчилж, хүч чадлын ашиглалтыг сайжруулах замаар үйлдвэрлэлт, борлуулалтыг нэмэгдүүлж, үр ашгийг дээшлүүлэх, гадаад зах зээл олох талаар тавьж байгаа хүсэлтийг нь судалж хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын Өмч хувьчлалын комисс /Л.ЭНЭБИШ/, Үндэсний хөгжлийн газар /Ч.УЛААН/, Сангийн яам /Д.ДАВАА-САМБУУ/, Худалдаа, үйлдвэрийн яам /Ц.ЦОГТ/-Д даалгасугай.

3.Эрдэнэт хотод ажлын байр шинээр бий болгох, төсвийн орлого нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, зах зээлийг өргөтгөхөд "Эрдэнэт хивс" хувьцаат компанийн үйл ажиллагааг чиглүүлж, зохих дэмжлэг туслалцаа үзүүлэх арга хэмжээг энэ оны 7 дугаар сард багтаан авахыг Эрдэнэт хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаа /Ч.ДОРШПАЛАМ/-Д даалгасугай.

4.Энэ оны 7 дугаар сарын 15-ны дотор улсын төвлөрсөн тесөвт оруулах орлогын доод хэмжээг 1 дүгээр хавсралтын, санхүүжилтийн хэмжээг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталж, биелэлтэд нь тогтмол хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг хугацаа алдалгүй авч ажиллахыг Сангийн сайд Д.Даваасамбууд хариуцуулсугай.

5.Гадаадын зээл, тусламжийн ашиглалтыг түргэтгэх, түүний дотоод эх үүсвэрийг төсөвт төвлөрүүлэх арга хэмжээг зээл ашиглагчидтай нэгбүрчлэн тохиролцож, гадаадад төлөх өр төлбөрийг барагдуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг хандивлагчдын зээл тусламжийн орлоготой уялдуулан бүрдүүлэх асуудлыг энэ оны 7 дугаар сард багтаан шийдвэрлэхийг Худалдаа, үйлдвэрийн яам /Ц.ЦОГТ/, Үндэсний хөгжлийн газар /Ч.УЛААН/, Сангийн яам /Д.ДАВААСАМБУУ/-Д даалгасугай.

6.Сангийн яам, аймаг, нийслэл /хот/-ийн Засаг дарга нарт даалгах нь:

а/гадаад худалдаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд тавих татварын хяналтыг бүх талаар хүчтэй болгох, ялангуяа анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, тайлан тооцоогоо хийдэггүй татвар төлөгчдөд Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн дагуу жишгээр татвар ногдуулж, төлүүлэх журмыг энэ оны 7 дугаар сараас эхлэн хэрэгжүүлэх арга хэмжээ авсугай;

б/төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, түүнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор аймаг, нийслэл/хот/-ийн Засаг даргын Тамгын газрын гадаад арга хэмжээ, албан томилолт, унааны зардлын лимитийг жил бүр тогтоон өгч хяналт тавьдаг журмыг энэ оны 3 дугаар улиралд багтаан гаргаж мөрдүүлсүгэй.

7.Ажил үүргийн давхардал, шат дамжлагыг цөөрүүлэх, ажиллагчдын ажлын ачааллыг нягтруулах, үргүй зардлыг багасгах чиглэлээр энэ оны сүүлийн хагаст багтаан орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, төсвийн зардлыг 10-аас доошгүй хувиар хэмнэх арга хэмжээ авахыг сайд, тусгай газрын дарга, бүх шатны Засаг дарга, төсвийн захирагч нарт даалгасугай.

8.Үйлдвэрлэлийг сэргээн идэвхжүүлэх, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд улсын төсвийн хөрөнгийг оновчтой төвлөрүүлэх зорилгоор Засгийн газрын тусгай зориулалтын сангууд болон гадаадын зээл тусламжийн хөрөнгийн бүрдүүлэлт, хуваарилалт, ашиглалтад тавих хяналтыг эрс сайжруулахыг Үндэсний хөгжлийн газар /Ч.УЛААН/, Худалдаа, үйлдвэрийн яам /Ц.ЦОГТ/, Сангийн яам /Д.ДАВААСАМБУУ/-Д даалгасугай.

9.Монгол Улсын төсвийн тухай хуулийн холбогдох заалтад нийцүүлэн Засгийн газрын тусгай зориулалтын сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний биелэлтийн явц, үр дүнгийн талаар сар тутам Сангийн яаманд албан ёсоор тайлагнаж ажиллахыг сангуудын төвлөрүүлэн захирагч нарт даалгасугай.

/10 дахь хэсгийг ЗГ-ын 1996 оны 15-р тогтоолоор хүчингүй болгосон/

11.Төрийн өмчийг хувьчилснаар төв, орон нутгийн өмч хувьчлалын санд орох орлогын дийлэнхийг Үндэсний хөгжлийн газар, Худалдаа, үйлдвэрийн яам, Сангийн яамтай хамтран хувьчлагдсан үйлдвэр, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, үйлдвэрлэлийг нь сэргээхэд зориулан хөнгөлөлттэй зээлийн хэлбэрээр тодорхой гэрээний үндсэн дээр олгож, дүнг улирал тутам Засгийн газарт танилцуулж байхыг Засгийн газрын өмч хувьлалын комисс /Л . ЭНЭБИШ/-Т даалгасугай.

12. Хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагыг харгалзан төрийн өмчийн зарим үйлдвэрүүдийг бэлэн мөнгөөр худалдах, зээлийн гэрээгээр хувьчлах боломжийг судалж бэлтгэн энэ оны 3 дугаар улиралд багтаан Засгийн газарт оруулахыг Засгийн газрын Өмч хувьчлалын комисс /Л.ЭНЭБИШ/, Үндэсний хөгжлийн газар /Ч.УЛААН/, Сангийн яам /Д.ДАВААСАМБУУ/-д даалгасугай.

13.Зах зээлийн дэд бүтцийн хөгжил харьцангуй сул байгаа өнөөгийн нөхцөлд хүн ам, ялангуяа хөдөөгийн хөдөлмөрчдийг өргөн хэрэглээний бараагаар тогтмол хангах шаардлагыг харгалзан Улаанбаатар болон аймгийн төвүүдэд байгаа материаллаг баазыг ашиглаж бөөний худалдааг оновчтой хэлбэрээр зохион байгуулах арга хэмжээ авахыг Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.Цогтод арга хэмжээнд эхний ээлжинд шаардагдах валютын эх үүсвэрийг гаргаж өгөхийг Сангийн сайд Д.Даваасамбууд тус тус даалгасугай.

/14 дэхь хэсгийг ЗГ-ын 1996 оны 176-р тогтоолоор хүчингүй болгосон/

15.Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгийн орлогыг нэмэгдүүлэх, зарлага санхүүжилтийг багасгахад чиглүүлэн ойрын үед авах зарим арга хэмжээний төлөвлөгөөг 3 дугаар хавсралтын ёсоор баталж биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Засгийн газрын Xэрэг эрхлэх газар /С.БАНЗРАГЧ/-Т даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ