A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТУСГАЙ ТАТВАР НОГДУУЛАХ ТУХАЙ

2000 оны 2 дугаар сарын 02-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 18

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны санал, Гаалийн тарифын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсаас экспортод гаргах "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем"-ийн 4103.10.00, 4301.00.12 кодод хамрагдах ямаа, ишигний боловсруулаагүй арьсны ширхэг тутамд 1500 төгрөгийн тусгай татвар ногдуулсугай.

2.Энэ тогтоолыг 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.

З.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан "Тусгай татвар ногдуулах тухай" Засгийн газрын 1999 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 218 дугаар тогтоолыг 2000 оны 2 дугаар сарын З-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Хөдөө аж ахуй,үйлдвэрийн сайд Ч.СОДНОМЦЭРЭН

Сангийн сайд Я.ОЧИРСҮХ