A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1994 оны 12дугааар сарын 28-ны өдөр

Дугаар 233

Улаанбаатар хот

ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1."Түүх, соёлын дурсгалт зүйлийн тооллого явуулах журам"- ыг 1 дүгээр хавсралтын, "Хувилан олшруулах, загвараар нь бэлэг дурсгалын зүйл бэлтгэх, кино, дүрс бичлэг, гэрэл зураг авах, марк, ил захидал, цомог хийх зориулалтаар түүх, соёлын дурсгалт зүйлийн эх бүтээлийг ашиглах журам"-ыг 2 дугаар хавсралтын, "Улс, аймаг,нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт"-ыг З дугаар хавсралтын, "Улс, орон нутаг, байгууллагын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах журам"-ыг 4 дүгээр хавсралтын, "Түүх, соёлын дурсгалт зүйлийг зөөж тээвэрлэх журам"-ыг 5 дугаар хавсралтын, Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах сангийн дүрэм"-ийг 6 дугаар хавсралтын, Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг алдаршуулах, урамшуулах журам"-ыг 7 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай. (Засгийн газрын 2003 оны 23 дугаар тогтоолоор 2 дугаар хавсралт, Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоолоор 3 дугаар хавсралт, Засгийн газрын 2003 оны 23 дугаар тогтоолоор 5 дугаар хавсралт, Засгийн газрын 1998 оны 40 дүгээр тогтоолоор 6 дугаар хавсралт, Засгийн газрын 2003 оны 23 дугаар тогтоолоор 7 дугаар хавсралт, Засгийн газрын 2018 оны 184 дүгээр тогтоолооор 1 дүгээр хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсон)

2.Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах, судалж шинжлэх, сурталчлахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилго бүхий "Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах сан"-г 1995 оны 1 дүгээр улиралд багтаан байгуулахыг Соёлын сайд Н.Энхбаярт, төсвийн нийт зардлыг хэмнэх, орлого нэмэгдүүлэх замаар эх үүсвэрийг нь гаргаж 50 сая төгрөгийг тус санд оруулахыг Сангийн сайд Д.Даваасамбуу, Соёлын сайд Н.Энхбаяр нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Соёлын сайд Н.ЭНХБАЯР

Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ