- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /Ноолуурын салбарт 2012 он хүртэл хэрэгжүүлэх/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 2 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 64
Улаанбаатар хот
ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /Ноолуурын салбарт 2012 он хүртэл хэрэгжүүлэх/
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Ноолуурын салбарт 2012 он хүртэл хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтын ёсоор баталсугай.
2. Арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газрын тусгай сангийн зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх, гадаад орон, олон улсын байгууллагад санал болгох замаар шийдвэрлэхийг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, Сангийн сайд Ч.Улаан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуяг нарт даалгасугай.
3. Төлөвлөгөөний биелэлтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүүд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Үйлдвэр, худалдааны сайд Х.НАРАНХҮҮ
Текст томруулах
A
A
A
