Бүлэг: 1979
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (Төрөөс малчдын талаар баримтлах бодлого )
2009 оны 7 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 208
Улсын Их Хурлын 2009 оны 39 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төрөөс малчдын талаар баримтлах бодлогын эхний үе шат (2009-2015 он)-нд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.
2. Төлөвлөгөөнд заасан арга хэмжээ, санхүүгийн эх үүсвэрийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, дүнг жил бүрийн I улиралд Засгийн газарт танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Хүнс,хөдөө аж ахуй,хөнгөн
үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ