- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ БАТЛАХ ТУХАЙ (Сүү,сүүн бүт.үйлдвэр,худалдаанд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар 304
Улаанбаатар хот
ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ БАТЛАХ ТУХАЙ (Сүү,сүүн бүт.үйлдвэр,худалдаанд)
Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 10.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг хавсралт ёсоор баталж, 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдсүгэй.
2. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү, Стандартчилал, хэмжил зүйн газрын дэд дарга Г.Энхтайван нарт тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Хүнс, хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 69
Улаанбаатар хот
ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.7, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 6.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Сүү бэлтгэл, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Техникийн зохицуулалтын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3.Энэхүү техникийн зохицуулалтыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Техникийн зохицуулалт батлах тухай" Засгийн газрын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 304 дүгээр тогтоолыг энэ тогтоолын 3-т заасан өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх