- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УРГАМЛЫН ҮР, ҮРСЛЭГ, СУУЛГАЦ НЭВТРҮҮЛЭХ, ҮРЖЛИЙН МАЛ, ТҮҮХИЙ МАХ, ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЛОХ БООМТЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр
Дугаар 22
Улаанбаатар хот
УРГАМЛЫН ҮР, ҮРСЛЭГ, СУУЛГАЦ НЭВТРҮҮЛЭХ, ҮРЖЛИЙН МАЛ, ТҮҮХИЙ МАХ, ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЛОХ БООМТЫН ТУХАЙ
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5.1.5-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Улсын хилийн дараахь боомтуудаар ургамлын үр, үрслэг, суулгац нэвтрүүлсүгэй:
1) Өмнөговь аймгийн Шивээхүрэн;
2) Өмнөговь аймгийн Гашуунсухайт.
2. Улсын хилийн дараахь боомтуудаар үржлийн мал экспортлохыг зөвшөөрсүгэй:
1) Өмнөговь аймгийн Шивээхүрэн;
2) Өмнөговь аймгийн Гашуунсухайт;
3) Булган аймгийн Бага-Илэнх;
4) Сүхбаатар аймгийн Бичигт;
5) Ховд аймгийн Булган;
6) Говь-Алтай аймгийн Бургастай;
7) Баян-Өлгий аймгийн Цагааннуур;
8) Завхан аймгийн Арцсуурь;
9) Дорнод аймгийн Хавирга;
10) Дорнод аймгийн Эрээнцав;
11) Увс аймгийн Боршоо.
3. Улсын хилийн дараахь боомтуудаар түүхий мах, дайвар бүтээгдэхүүн экспортлохыг зөвшөөрсүгэй:
1) Өмнөговь аймгийн Шивээхүрэн;
2) Өмнөговь аймгийн Гашуунсухайт;
3) Булган аймгийн Бага-Илэнх;
4) Сүхбаатар аймгийн Бичигт;
5) Говь-Алтай аймгийн Бургастай.
4. Энэ тогтоолын 1, 2, 3 дугаар зүйлийг 2011 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдсүгэй.
5. "Жагсаалт, журам батлах тухай" Засгийн газрын 2003 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 173 дугаар тогтоолоор баталсан "Ургамлын үр, үрслэг, суулгац, амьтан, түүний үр, хөврөл үр, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн болон бичил биетний өсгөвөр, эмгэгт материалын дээжийг улсын хилээр нэвтрүүлэх боомтуудын жагсаалт"-ын Нэг, Хоёр, Дөрөв дэх хэсгийн "Ховд аймгийн Ярант" гэснийг "Ховд аймгийн Булган" гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ
Текст томруулах
A
A
A