A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 199

Улаанбаатар хот

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 10.6, 11.2, 11.4, 11.5, 12, 14-20 дугаар зүйл, 21.1.2-21.1.30, 22, 24 дүгээр зүйл, 25.1.2, 25.1.3, 25.1.7-25.1.9, 26.1.6-26.1.9, 26.2, 26.3, 27.1.1, 27.1.4-27.1.6, 27.2-27.4, 28, 29 дүгээр зүйл, 30.2.2-30.2.6, 30.3-30.5 дахь хэсэг, 31-33 дугаар зүйл, 35.1.1-35.1.3, 37, 40 дүгээр зүйлд заасан тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 195 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон бөгөөд үүнийг 2021-8-16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Мөн энэ тогтоолын хавсралтад  Засгийн газрын 2013 оны 136 дугаар тогтоол, Засгийн газрын 2021 оны 151, 195 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 338 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)

2. 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдөр батлагдсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд заасны дагуу энэхүү тогтоолоор бууруулж тогтоосон тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээг 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс, бусад тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Сангийн сайд С.БАЯРЦОГТ