Бүлэг: 1979
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2018 оны 67-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2006 оны 7 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 176

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 12.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ыг 1 дүгээр , “Гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Аж ахуйн нэгж, байгууллага болон орон нутагт тохиолдож болзошгүй гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээг энэ журмын дагуу хийж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд С.Отгонбаярт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Монгол Улсын сайд С.ОТГОНБАЯР