- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2011 оны 5 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангахад аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэний гүйцэтгэх үүрэг, эрүүл мэндийн байгууллага, ажилтны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж
2.1.Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."эрүүл мэнд" гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг;
3.1.2."эрүүл мэндийг хамгаалах" гэж хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах замаар хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн анагаах ухаан, нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээг;
3.1.3."эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ" гэж нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг;
3.1.4."эрүүл мэндийн байгууллага" гэж хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилго, үндсэн чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;
3.1.5."эмнэлгийн мэргэжилтэн" гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг;
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.1.6."эрүүл мэндийн ажилтан" гэж эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтан болон эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа бусад ажилтныг;
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
3.1.7."олон улсын хөл хориот өвчин" гэж Олон улсын эрүүл мэндийн дүрэмд заасан өвчнийг;
3.1.8."идэвхжсэн голомтыг цомхотгох" гэж мал, амьтнаас хүнд халдварлах байгалийн голомтот халдварт өвчний байгалийн голомт идэвхжих буюу өвчин гарсан үед голомтыг эрүүлжүүлэх арга хэмжээ авахыг;
3.1.9."эмчлэх" гэж өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг;
3.1.10."сувилах" гэж өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засахад чиглэсэн сувилагчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг;
3.1.11."эх барих" гэж жирэмсний, төрөх, төрсний дараах үед эх, ураг, нярайг оношлох, хянах, төрөлтийг удирдах, эмчлэх, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэргэжлийн цогц үйл ажиллагааг;
3.1.12."эм барих" гэж эм зүйн шинжлэх ухааны дагуу эмийг найруулах, савлан бэлтгэх, шалгаж олгох үйл ажиллагааг;
3.1.13.“эмнэлгийн тоног төхөөрөмж” гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.1.10.б-д заасныг;
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.1.14.“эмнэлгийн хэрэгсэл” гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.1.10-т заасныг;
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.1.15."эмнэлгийн тоног төхөөрөмжийн дагалдах хэрэгсэл" гэж эмнэлгийн тоног төхөөрөмжийг хэвийн ажиллуулахад зайлшгүй шаардагдах туслах хэрэгслийг;
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
3.1.16."протез" гэж хүний эд, эрхтнийг орлуулах болон эмгэг, согогийг засах зориулалтаар бүтээгдсэн зүйлийг;
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
3.1.17."эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл" гэж эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээний технологи, чанарт хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргахыг;
3.1.18."донор" гэж Донорын тухай хуулийн 3.1.2-3.1.4-т заасныг;
3.1.19."эрүүл мэндийг дэмжих" гэж хүн амын эрүүл мэндийг хянах, бэхжүүлэх, хүн амд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл аж төрөх орчныг бүрдүүлэхэд чиглэсэн цогц үйл ажиллагааг.
3.1.20."эмнэлгийн бусад мэргэжилтэн" гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллеж төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдахгүй бусад мэргэжилтнийг;
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
3.1.21."сэргээн засах" гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлын улмаас үүссэн үр дагаврыг арилгахад чиглэсэн сэргээн засах болон эмнэлгийн бусад мэргэжилтний хамтын цогц үйл ажиллагааг;
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
3.1.22."үндсэн мэргэшил" гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн их эмчийн анагаахын шинжлэх ухааны нэг салбарын чиглэлээр дагнан ажиллах мэдлэг, чадвар, дадлыг;
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
3.1.23."төрөлжсөн мэргэшил" гэж анагаах ухааны боловсрол олгох сургууль төгссөн эмнэлгийн мэргэжилтний анагаахын шинжлэх ухааны нэг салбарын нарийвчилсан төрлөөр ажиллах мэдлэг, чадвар, дадлыг.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
3.1.24."эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ" гэж хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан төрөөс өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон үндсэн мэргэшлийн зарим нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг иргэн, гэр бүл, аж ахуйн нэгжийн оролцоотойгоор харьяалах нутаг дэвсгэрт байгаа хүн бүрд нь нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр үзүүлэх үйл ажиллагааг;
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.1.25."эмнэлгийн урт хугацааны тусламж, үйлчилгээ" гэж сувилахуйн болон сэргээн засахын дагнасан тусламж, үйлчилгээг 1 сар ба түүнээс дээш хугацаагаар үзүүлэх үйл ажиллагааг.
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.1.26.“нийгмийн эрүүл мэндийн ажилтан” гэж Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3.1.17-д заасныг.
/Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
4 дүгээр зүйл.Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, үндсэн зарчим
4.1.Төрөөс хүн амын эрүүл мэндийн талаар дараах бодлогыг хэрэгжүүлнэ:
4.1.1.хүн амын эрүүл мэндийг төрийн онцгой анхаарал, ивээлд авах;
4.1.2.хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш, хүртээмжтэй үзүүлэх;
4.1.3.өмчийн хэлбэр харгалзахгүйгээр эрүүл мэндийн байгууллагад адил тэгш хандах;
4.1.4.Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн зарим төрлийн тусламж, үйлчилгээний төлбөрийг төр хариуцах.
4.2.Энэ хуулийн 4.1-д заасан бодлогыг хэрэгжүүлэхэд дараах үндсэн зарчим баримтална:
4.2.1.хүмүүнлэг, энэрэнгүй ёс, шинжлэх ухааны мэдлэг, ололт, нотолгоо, орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны дэвшилтэт аргад тулгуурлан хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх;
4.2.2.нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгож, улмаар эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд эрүүл мэндийн байгууллагын бие даасан, нээлттэй, өмчийн олон хэлбэрт тулгуурласан байдлыг хангах;
4.2.3.эрүүл мэндийн бодлого, арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, гэр бүл, иргэний нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
5 дугаар зүйл.Эрүүл мэндийн удирдлагын тогтолцоо
5.1.Эрүүл мэндийн удирдлагын тогтолцоо нь Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, эрүүл мэндийн байгууллагын удирдлагаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх
6.1.Монгол Улсын Их Хурал эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг тодорхойлох;
6.1.2.эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас зохион байгуулж байгаа ажилд хяналт тавих;
6.1.3.онц байдлын үед хүн амын эрүүл мэнд, амь насыг хамгаалах асуудлаар эрүүл мэндийн байгууллага, иргэн, бусад байгууллагын үүргийг тодорхойлох;
6.1.4.эрүүл мэндийн асуудлаар олон улсын гэрээнд Монгол Улс нэгдэн орох, цуцлах асуудлыг шийдвэрлэх;
6.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
7 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх
7.1.Монгол Улсын Засгийн газар /цаашид "Засгийн газар" гэх/ эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
7.1.2.эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;
7.1.3.эрүүл мэндийн талаар батлагдсан бодлого, хөтөлбөрийг санхүүжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.1.4.эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар өөрийн бүрэн эрхийн хүрээнд бусад улсын Засгийн газар, олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр хийх;
7.1.5.зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журмыг батлах;
7.1.6.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
7.2.Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохицуулах үүрэг бүхий орон тооны бус Үндэсний зөвлөл байгуулан ажиллуулж болно.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
7.3.Энэ хуулийн 7.2-т заасан Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхий сайд батална.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
8 дугаар зүйл.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
8.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1.эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;
8.1.2.хүн амын эрүүл мэндийн байдлыг судлах, хянах, үнэлэх, эрэлт хэрэгцээг үндэслэн эрүүл мэндийн салбарын бодлого, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох;
8.1.3.төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, нэгдсэн болон тусгай эмнэлэг, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын харьяанд ажилладаг бусад төрийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
8.1.4.хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг салбарын хэмжээнд төлөвлөх, зохион байгуулах, эрүүл мэндийн байгууллагын байршил, бүтэц, зохион байгуулалт, тусламж, үйлчилгээний төрөл, шатлал, эмнэлгийн болон сувиллын орны дээд хязгаарыг тогтоох;
8.1.5.хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар иргэд, төрийн болон төрийн бус байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
8.1.6.хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэх үндэсний хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг тооцох;
8.1.7.эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг захиалан гүйцэтгүүлэх;
8.1.8.эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх;
8.1.9.эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлэх, давтан сургах бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг хангуулах, эрүүл мэндийн мэргэжлийн чиглэл, индекс, анагаах ухааны боловсролын сургалтын байгууллагын элсэлтийн хяналтын тоо, сургалтын түшиц эмнэлгээр хангах асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран шийдвэрлэх;
8.1.10.эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах асуудлыг холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэх;
8.1.11.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн бодлогыг тодорхойлох, төсвийг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
8.1.12.эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн бодлогыг холбогдох байгууллагатай хамтран тодорхойлох;
8.1.13.аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хянах;
8.1.14.эрүүл мэндийн удирдлага, мэдээллийн тогтолцооны бодлогыг тодорхойлох, мэдээллээр хангах;
8.1.15.эрүүл мэндийн салбарт Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд зааснаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг төлөвлөх, төслийн санал гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хэрэгжилтийг хангах, хяналт тавих;
/Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
8.1.16.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эрүүл мэндийн байгууллага, үйлдвэрлэлийн стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагатай хамтран батлах
/Энэ заалтыг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
8.1.17.эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулах;
/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
8.1.18.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж, эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл олгох үйл ажиллагааг зохион байгуулах;
/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
8.1.19.эрүүл мэндийн статистик мэдээллийг нэгтгэн гаргах, мэдээлэх;
/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
8.1.20.эрүүл мэндийн салбарын хөгжил, эрүүл мэндийн ажилтны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах, судалгаа хийх;
/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
8.1.21.иргэний эрүүл мэндээ хамгаалах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, өвчин, эмгэг, гэмтлийн улмаас эрүүл мэндэд үүсэх үр дагаврыг багасгах, арилгах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх, эрүүл мэндийг дэмжих арга хэмжээг зохион байгуулах;
/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
8.1.22.эмийг бүртгэх, баталгаажуулах үйл ажиллагааг зохион байгуулж, эмийн чанар, аюулгүй байдлын талаар нийтэд мэдээлэх;
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
8.1.23.эрүүл мэндийн ажилтныг төгсөлтийн дараах сургалтад хамруулах, мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах;
/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
8.1.24.хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
/Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./
8.1.26.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтын дугаарт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтын дугаарт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтын дугаарт 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.2.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эрүүл мэндийн салбарын бодлого, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулахад нь зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулан ажиллуулж болно.
8.3.Энэ хуулийн 8.2-т заасан мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./
8.5.Энэ хуулийн 8.1.24, 19.3.3-т заасан үйл ажиллагааг зохион байгуулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./
8.6.Эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багцыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./
8.7.Эмнэлгийн урт хугацааны тусламж, үйлчилгээг боловсрол, нийгмийн халамжийн үйлчилгээтэй хослуулан үзүүлэх журам, жагсаалтыг эрүүл мэндийн, боловсролын болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./
8.8.Энэ хуулийн 16.16-д заасан төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг улсын болон бүсийн хэмжээнд бусад эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйгээр хангах үйл ажиллагааг зохицуулах журам, тусламж, үйлчилгээний чиглэл, хамрах хүрээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./
8.9.Хүний амь насанд аюултай, хөгжлийн бэрхшээлд хүргэдэг ховор тохиолдох өвчин, эмгэгийг тодорхойлох аргачлалыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./
8.10.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжид тавигдах шаардлагыг тогтоох, үнэлгээ хийх, шаардлагад нийцсэн программ хангамжийг мэдээлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
9 дүгээр зүйл.
/Энэ зүйлийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
10 дугаар зүйл.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
/Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.1.1.эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
10.1.2.харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн асуудлаар Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэн дүгнэлт өгөх;
10.1.3.харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар хөтөлбөр, шийдвэр гаргаж, хэрэгжилтэд хяналт тавих;
10.1.4.харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, иргэний хамтын оролцоог хангаж, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах;
10.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
11 дүгээр зүйл.Бүх шатны Засаг даргын бүрэн эрх
11.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.1.1.эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
11.1.2.харьяалах нутаг дэвсгэртээ хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, ойрын ба хэтийн төлөвийг тодорхойлсон хөтөлбөр, төсөл боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;
11.1.3.эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн харьяалах нутаг дэвсгэрийнхээ эрүүл мэндийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, оновчтой байршуулах, материаллаг бааз, хүний болон санхүүгийн нөөцийг зохистой хуваарилах;
11.1.4.байгалийн онц аюултай үзэгдэл болон олон улсын хөл хориот өвчин гарсан тохиолдолд шаардлагатай арга хэмжээг шуурхай авах;
11.1.5.эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж байгаа хамт олон, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, сурталчлах ажлыг зохион байгуулах;
11.1.6.аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын даргыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн Төрийн албаны тухай хуулийн дагуу томилох, чөлөөлөх;
11.1.7.харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;
11.1.8.харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагад нэмэлт санхүүжилт олгох;
11.1.9.тухайн шатны нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлаар эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөх;
/Энэ заалтад 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11.1.10.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
11.2.Сум, баг, дүүрэг, хорооны Засаг дарга эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.2.1.эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага, дээд шатны Засаг даргаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
11.2.2.харьяалах нутаг дэвсгэрийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хангах;
11.2.3.эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр нийтийг хамарсан арга хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг татан оролцуулах ажлыг зохион байгуулах;
11.2.4.харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагыг шаардлагатай боловсон хүчин, материаллаг бааз, санхүүгийн хувьд бэхжүүлэх;
11.2.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
11.3.Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө.
12 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын бүрэн эрх
12.1.Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.1.1.эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
12.1.2.улсын хэмжээний үйлчилгээтэй болон гадаадын хөрөнгө оруулалттайгаас бусад эрүүл мэндийн байгууллага байгуулах, түүнд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргаж, тухайн шатны Засаг даргад танилцуулах;
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
12.1.3.эмнэлгийн орыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хязгаарт багтаан зохицуулах;
12.1.4.харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих;
12.1.5.харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн статистик мэдээлэл, эрүүл мэндийн байгууллагын тайлан, мэдээ, мэдээллийг нэгтгэн холбогдох байгууллагад өгөх.
12.2.Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө.
/Энэ заалтад 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ
13 дугаар зүйл.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл
13.1.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ дараах төрөлтэй байна:
13.1.1.нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ;
13.1.2.эмнэлгийн тусламж, үйлчилгээ.
13.2.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хянах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа хамаарна.
13.3.Эрүүл мэндийн байгууллага нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дангаараа болон бусад аж ахуйн нэгж, байгууллага, олон нийт, иргэдтэй хамтран явуулна.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
13.4.Эмнэлгийн тусламж, үйлчилгээ нь өрхийн эрүүл мэндийн, эмнэлгийн мэргэшсэн, эх барихын, эмнэлгийн яаралтай, сувилахуйн дагнасан, түргэн тусламжийн, сэргээн засахын гэсэн төрөлтэй байна.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
13.5.Эмнэлгийн тусламж, үйлчилгээ нь анхан болон лавлагаа шатлалтай байна.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
13.6.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл болон түүнтэй холбогдох харилцааг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
13.7.Хүн амыг олноор хамарсан халдварт өвчний дэгдэлт болон аюулт үзэгдлийн үед голомтыг хязгаарлах, цомхотгох, хохирлыг багасгахад чиглэсэн эрүүл мэндийн байгууллагын дангаар болон төр, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран үзүүлэх гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу байгуулагдсан гамшгаас хамгаалах эрүүл мэндийн алба мөн хуульд заасны дагуу зохион байгуулна.
/Энэ хэсгийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО
14 дүгээр зүйл.Эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо
14.1.Эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо нь нийгмийн эрүүл мэндийн, эмнэлгийн тусламж, үйлчилгээний, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн, анагаах ухааны боловсрол, эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа хариуцсан төрийн, хувийн хэвшлийн, холимог өмчийн эрүүл мэндийн байгууллагаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
15 дугаар зүйл.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын төрөл
15.1.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага дараах төрөлтэй байна:
15.1.1.өрхийн эрүүл мэндийн төв;
15.1.2.сум, тосгоны эрүүл мэндийн төв;
15.1.3.хөнгөвчлөх, асаргаа сувилгааны төв;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
15.1.4.клиник;
15.1.5.амаржих газар;
15.1.6.нийгмийн эрүүл мэндийн төв;
15.1.7.нэгдсэн эмнэлэг;
15.1.8.сувилал;
15.1.9.түргэн тусламжийн төв;
15.1.10.сэргээн засах төв;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
15.1.11.тусгай эмнэлэг;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
15.1.12.тусгай мэргэжлийн төв.
15.1.13.төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.1.14.сувилахуйн төв.
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.2.Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан байгууллага нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд ажиллана.
/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
16 дугаар зүйл.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын чиг үүрэг
16.1.Энэ хуулийн 15.1.1, 15.1.2, 15.1.3, 15.1.4, 15.1.5, 15.1.7, 15.1.8, 15.1.9, 15.1.10, 15.1.11, 15.1.13, 15.1.14-т заасан байгууллагын гүйцэтгэх чиг үүргийг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасны дагуу зохион байгуулна.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
16.2.Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна.
/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
16.3.Өрхийн эрүүл мэндийн нэг төвд ногдох иргэний тоог Засгийн газар тогтооно.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
16.3.Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/
16.4.Сум, тосгоны эрүүл мэндийн төв хөдөөгийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх орон нутгийн өмчит хуулийн этгээд байх бөгөөд байршил, хүн амын төвлөрөл, өвчлөл, осол гэмтлийн нөхцөл байдлаас хамааран яаралтай тусламж, үйлчилгээний болон багийн эмчийн салбартай байна.
/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
16.5.Сумын эрүүл мэндийн төвийн зэрэглэл, бусад сумын хүн амыг хамруулан тусламж, үйлчилгээ үзүүлэх зарим сумын эрүүл мэндийн төвийн үйлчлэх хүрээг тогтоох, багийн эмчийн салбар байгуулах, өөрчлөн зохион байгуулах асуудлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
16.6.Хөнгөвчлөх, асаргаа сувилгааны төв нь хорт хавдрын болон бусад өвчний төгсгөлийн шатанд орсон өвчтөнд хөнгөвчлөх эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх байгууллага байна.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
16.7.Клиник нь үндсэн, эсхүл төрөлжсөн мэргэшлээр эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээг амбулаторийн болон өдрийн эмчилгээ хэлбэрээр, эсхүл амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх байгууллага байна.
/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
16.8.Амаржих газар нь хүн амд эх барихын тусламж, үйлчилгээг үзүүлэх байгууллага байна.
/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/
16.9.Нийгмийн эрүүл мэндийн төв нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх үйл ажиллагааг аймаг, дүүргийн түвшинд зохион байгуулна.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
16.10.Нэгдсэн эмнэлэг 10 мянгаас доошгүй суурин хүн ам бүхий суманд эрүүл мэндийн анхан шатны болон таваас доошгүй үндсэн мэргэшлээр лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг, аймгийн төв, дүүрэгт долоогоос доошгүй үндсэн мэргэшлээр лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх байгууллага байна. Аймгийн төв, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нэгдсэн эмнэлэг хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан зарим төрөлжсөн мэргэшлээр лавлагаа шатлалын нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг нэмэлтээр үзүүлж болно.
/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
16.11.Сувилал нь чанар, нөөц нь тогтоогдсон рашаан, байгалийн бусад хүчин зүйлийн орд газрыг ашиглан сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх байгууллага байна.
/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/
16.12.Түргэн тусламжийн төв нь түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх байгууллага байна.
/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/
16.13.Сэргээн засах төв нь өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв болон бусад эмнэлгээс илгээсэн өвчтөнд амбулатороор үйлчлэх, хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлэх байгууллага байна.
/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/
16.14.Тусгай эмнэлэг нь батлан хамгаалах, хууль сахиулах албаны албан хаагч, ял эдэлж байгаа ялтан, гэмт хэрэгт холбогдуулан шалгагдаж түр саатуулагдсан иргэнд эмнэлгийн анхан болон лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг үзүүлэх байгууллага байна.
/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/
16.15.Тусгай мэргэжлийн төв нь улсын хэмжээнд үндсэн, эсхүл төрөлжсөн нэг мэргэшлээр лавлагаа тусламж, үйлчилгээг амбулатороор үзүүлж, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхлэх бөгөөд эрүүл мэндийн бусад байгууллагыг мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллана.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
16.16.Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг улсын болон бүсийн хэмжээнд төрөлжсөн мэргэшлээр эмнэлгийн лавлагаа шатлалын мэргэшсэн тусламж, үйлчилгээг амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх, сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхлэх, бусад эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйгээр ханган ажиллах чиг үүрэг бүхий байгууллага байна.
/Энэ хэсгийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
16.17.Сувилахуйн төв нь байнгын асаргаа сувилгаа шаардах ахмад настан, архаг өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлнэ.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
16.18.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага нь дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
16.19.Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг монголын уламжлалт анагаах ухааны үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./
16.20.Энэ хуулийн 16.10-т заасан чиг үүрэгт хамаарах тусламж, үйлчилгээг нэг цэгээс хэд хэдэн хуулийн этгээд хамтран үзүүлж болно.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
16.22.Эмнэлэг хяналтын комиссын ажиллах журам, гишүүдэд олгох урамшууллын хэмжээг Засгийн газар батална.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
17 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн удирдлага, зохион байгуулалт
17.1.Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн өмчтэй холбогдох харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, хүний нөөцтэй холбогдох харилцааг энэ хууль болон Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар зохицуулна.
17.2.Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийг байгуулах, өөрчлөн зохион байгуулах, татан буулгах шийдвэрийг Засгийн газар гаргана.
17.3.Хувийн хэвшлийн эмнэлэг, тусгай эмнэлэг байгуулахтай холбоотой харилцааг холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.
17.4.Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, энэ хуулийн 16.10-т заасан суман дахь нэгдсэн эмнэлгээс бусад нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
17.5.Энэ хуулийн 15.1.2, 15.1.3, 15.1.4, 15.1.5, 15.1.6, 15.1.8, 15.1.9, 15.1.10, 15.1.14-т заасан орон нутгийн өмчит байгууллагын удирдлагыг энэ хуулийн 11.1.9, 12.2-т заасны дагуу томилж, чөлөөлнө.
17.6.Энэ хуулийн 17.4, 17.5-д зааснаас бусад байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлыг холбогдох бусад хуулиар зохицуулна.
17.7.Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл нь өмчлөгчийг төлөөлөх гурван гишүүн, тухайн эмнэлгийн хамт олныг төлөөлөх гурван гишүүн, олон нийтийг төлөөлөх гурван гишүүнтэй байна.
/Энэ зүйлийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
17.7.1.холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүл мэндийн байгууллагыг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, дотоод журмыг батлах, өөрчлөх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
17.7.2.байгууллагын төсвийн төлөвлөгөөг батлах, хөрөнгө оруулалт, төсвийн зарцуулалтад хяналт тавих;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
17.7.3.байгууллагын хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөг батлах, хэрэгжилтийг хянах
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
17.7.4.эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах, чанар, хүртээмжийн байдалд үнэлэлт өгөх
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
17.7.5.байгууллагын болон дарга, захирлын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
17.7.6.байгууллагын санхүүгийн болон аудитын тайланг хэлэлцэж, шийдвэр гаргах
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
17.7.7.аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хандив, тусламж авах, түүнийг зарцуулах журам тогтоох
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
17.8.Төрийн өмчит эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15.1-д заасан шалгуурыг хангасан гишүүнийг дараахь байдлаар нэр дэвшүүлнэ:
17.8.1.эмнэлгийн өмчлөгчийг төлөөлөх гурван гишүүнийг эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тус бүр нэг хүнийг нэр дэвшүүлснээр;
17.8.2.эмнэлгийн хамт олныг төлөөлөх гурван гишүүнийг эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн болон эмнэлгийн мэргэжилтнээс бусад ажилтны төлөөлөл тус бүрээс нэг хүнийг тухайн хамт олны ердийн олонхийн төлөөлөл оролцсон ирцтэй хурлаас нэр дэвшүүлснээр;
17.8.3.олон нийтийг төлөөлөх гурван гишүүнийг даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллага, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болон эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөлөл тус бүр нэг хүнийг сонгон шалгаруулснаар.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
17.9.Орон нутгийн өмчит эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15.1-д заасан шалгуурыг хангасан гишүүнийг дараахь байдлаар нэр дэвшүүлнэ:
17.9.1.эмнэлгийн өмчлөгчийг төлөөлөх гурван гишүүнийг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, аймаг, дүүргийн эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан нэгжээс тус бүр нэг хүнийг нэр дэвшүүлснээр;
17.9.2.эмнэлгийн хамт олныг төлөөлөх гурван гишүүнийг энэ хуулийн 17.8.2-т заасны дагуу тухайн хамт олны ердийн олонхийн төлөөлөл оролцсон ирцтэй хурлаас нэр дэвшүүлснээр;
17.9.3.олон нийтийг төлөөлөх гурван гишүүнийг энэ хуулийн 17.8.3-т заасны дагуу сонгон шалгаруулснаар.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
17.10.Төлөөлөн удирдах зөвлөл дараахь эрхтэй байна:
17.10.1.эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, төлөвлөгөөтэй нийцүүлж эмнэлгийн хөгжлийн бодлого, төлөвлөгөөг батлах;
17.10.2.эрүүл мэндийн салбарын бодлого, төлөвлөгөөтэй нийцүүлж эмнэлгийн хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөг батлах;
17.10.3.эмнэлгийн тухайн жилийн төсвийн төслийг хэлэлцэх, төсвийн хуваарилалтыг батлах;
17.10.4.төсвийн хязгаарт нийцүүлэн эмнэлгийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох;
17.10.5.эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх;
17.10.6.эмнэлгийн дэд захирал болон зохион байгуулалтын нэгжийн удирдлагыг сонгон шалгаруулах журмыг батлах;
17.10.7.эмнэлгийн тухайн жилийн болон дунд хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлах;
17.10.8.эмнэлэгт хэрэгжүүлэх концессын болон бусад төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлт гаргах;
/Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
17.10.9.эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн байдалд үнэлэлт, дүгнэлт гаргах;
17.10.10.эмнэлгийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, дүгнэлт гаргах;
17.10.11.эмнэлгийн захиралтай байгуулсан гэрээг дүгнэх;
17.10.12.эмнэлгийн санхүүгийн, төсвийн гүйцэтгэлийн болон аудитын тайланг хэлэлцэх;
17.10.13.аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн хандив, тусламжийн зарцуулалтыг хэлэлцэж, хэрэгжилтэд хяналт тавих;
17.10.14.шаардлагатай гэж үзвэл эмнэлгийн үйл ажиллагаа, гүйцэтгэлд мэргэжлийн байгууллага, шинжээчээр хөндлөнгийн үнэлгээ хийлгэх;
17.10.15.хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
17.11.Төлөөлөн удирдах зөвлөл дараахь үүрэгтэй байна:
17.11.1.байгууллагын хөгжлийн болон хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
17.11.2.эмнэлгийн тухайн жилийн болон дунд хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хяналт тавих;
17.11.3.эмнэлгийн тухайн жилийн төсвийн зарцуулалтад хяналт тавих;
17.11.4.эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, чөлөөлж чадаагүй тохиолдолд татан буугдах;
17.11.5.эмнэлэгт хэрэгжүүлэх концессын болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн хэрэгжилтэд хяналт тавих;
/Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
17.11.6.эмнэлгийн захирлын гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлаар хууль, журмын дагуу хариуцлага хүлээлгэх;
17.11.7.эмнэлгийн захирлын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас эмнэлэгт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлэх;
17.11.8.төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод тайлагнах;
17.11.9.хуульд заасан бусад үүрэг.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
18 дугаар зүйл.Эрүүл мэндийн байгууллагыг улсын бүртгэлд бүртгэх
18.1.Эрүүл мэндийн байгууллагыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгэнэ.
18.2.Эрүүл мэндийн байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн байгуулагдсанд тооцно.
/Дээрх 18 дугаар зүйлийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
19 дүгээр зүйл.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох
/Энэ зүйлийн гарчигт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
19.1.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх хэрэгцээний тодорхойлолт бүхий зориулалтын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хүний нөөцийн зохих шаардлага хангасан өмчийн аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид "тусгай зөвшөөрөл" гэх/ олгоно.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
19.2.Улсын хэмжээнд тусламж, үйлчилгээ үзүүлэх болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийг эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн бусад байгууллагад аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага” гэх/ олгоно.
/Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
19.3.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараахь чиглэлээр олгоно:
19.3.1.эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх;
19.3.2.эм, уламжлалт эм, биобэлдмэл, тэдгээрийн түүхий эд, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн оношилгооны хэрэгсэл, эмнэлгийн хэрэглэгдэхүүн үйлдвэрлэх-экспортлох;
/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
19.3.4.эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах эм худалдах;
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
19.3.5.эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм худалдах;
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
19.3.6.эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх, засвар үйлчилгээ эрхлэх;
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
19.3.7.ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх;
/Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
19.3.8.ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис худалдах болон үйлчилгээ эрхлэх.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.4.Хүн амын эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох тэргүүлэх чиглэлийг гурван жилийн хугацаагаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
19.5.Тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллага нь энэ хуулийн 19.4-т заасан тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараахь тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаас хэрэгцээний тодорхойлолт авна:
19.5.1.эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа шинээр эрхлэх;
19.5.2.өндөр өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах, өндөр өртгөөр засварлах;
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
19.5.3.эрүүл мэндийн байгууллагын одоогийн хүчин чадлыг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх;
19.5.4.эрүүл мэндийн байгууллагын зориулалтын барилга байгууламж барих, өргөтгөх, зориулалтаар өөрчлөн засварлах.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.6.Тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллага нь хэрэгцээний үнэлгээ хийлгэх тухай хүсэлтээ мэргэжлийн үйл ажиллагааны төслийн хамт тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад хүргүүлэх бөгөөд төсөлд тухайн байгууллагын болон тусламж, үйлчилгээний төрөл, төлөвлөсөн байршил, барилга байгууламжийн талбайн төлөвлөлт, хүний нөөцийн бүрэлдэхүүн, техник, технологийн хүчин чадал, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тусгасан байна.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
19.7.Хэрэгцээний үнэлгээг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаас сонгон шалгаруулсан мэргэжлийн нийгэмлэг, холбоо гүйцэтгэнэ.
/Энэ хэсгийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
19.8.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрлийн хүсэлт хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор энэ хуулийн 19.7-д заасан байгууллагаас гаргасан дүгнэлтийг үндэслэн хэрэгцээний тодорхойлолтыг олгоно.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.9.Тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллага хэрэгцээний тодорхойлолтыг үндэслэн барилгын зураг төсвийг боловсруулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагаар хянуулж батлуулна.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.10.Тусгай зөвшөөрөл авахад Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.10.1.үүсгэн байгуулагчийн шийдвэр;
19.10.2.тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаас олгосон хэрэгцээний тодорхойлолт;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
19.10.3.энэ хуулийн 19.6-д заасан мэргэжлийн үйл ажиллагааны төсөл;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
19.10.4.эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагын барилга нь мэргэжлийн үйл ажиллагааны төсөл болон батлагдсан зураг төсвийн дагуу баригдсан, зориулалтын дагуу ашиглаж болох эсэх талаар холбогдох байгууллагаас гаргасан шийдвэр;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
19.10.5.эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан тухай холбогдох байгууллагын дүгнэлт;
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
19.10.6.эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүний жагсаалт, мэргэжилтний бүртгэлийн дугаар, хөдөлмөрийн харилцаа үүсгэхийг зөвшөөрсөн зөвшөөрөл.
/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/
19.11.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага энэ хуулийн 19.10-т заасан хүсэлт гаргагчийн баримт бичгийг хүлээн авч, өргөдлийг хянан үзэх орон тооны бус шинжээчийн баг томилон ажиллуулах бөгөөд баримт бичигт тавигдах шаардлагыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/
19.5.1.үүсгэн байгуулагч нь энэ хуулийн 19.3-т заасан баримт бичгийг өргөдлийн хамт энэ хуулийн 19.2-т заасан байгууллагад ирүүлэх
/Энэ заалтыг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
19.12.Энэ хуулийн 19.11-т заасан шинжээчийн баг өргөдлийг дараахь байдлаар хянан үзнэ:
19.12.1.хүсэлт гаргагчийн бүрдүүлсэн баримт бичгийг нягтлан магадлах;
19.12.2.тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллагын барилгын гүйцэтгэлд энэ хуулийн 19.10.4-т заасан холбогдох байгууллагын гаргасан шийдвэрийг судлах;
19.12.3.энэ хуулийн 19.10.3-т заасан мэргэжлийн үйл ажиллагааны төслийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж үнэлэх;
19.12.4.тусгай зөвшөөрөл олгох эсэх дүгнэлтийг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.13.Энэ хуулийн 19.2-т заасан байгууллага нь үүсгэн байгуулагчийн өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/
19.14.Тусгай зөвшөөрлийг дараахь тохиолдолд олгохгүй:
19.14.1.энэ хуулийн 19.10-т заасан баримт бичгийг бүрэн бүрдүүлээгүй;
19.14.2.энэ хуулийн 19.10-т заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон;
19.14.3.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаагүй;
19.14.4.энэ хуулийн 19.10.4-т заасан байгууллагын шийдвэр гараагүй;
19.14.5.тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллага татан буугдсан;
19.14.6.хүсэлт гаргагчийн эрүүл мэндийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл нь энэ хууль, бусад хууль тогтоомжийн дагуу цуцлагдсан болон энэ хуулийн 19.14.2-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохгүй тухай шийдвэр гарсан, түүнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрөөгүй.
/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.15.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай шийдвэрийг ажлын хоёр өдрийн дотор хүсэлт гаргагчид бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.16.Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ тусгай зөвшөөрөл олгосон байгууллагад хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө тавьж шийдвэрлүүлнэ.
/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
19.17.Тусгай зөвшөөрлийн хугацааг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд зааснаас гадна дор дурдсан нөхцөлийг хангасан тохиолдолд сунгана:
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.17.1.тусгай зөвшөөрөл олгосон хугацаанд тухайн байгууллагын үйл ажиллагаанд явцын хяналт, шалгалт хийсэн хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын дүгнэлт;
/Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.17.2.тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын энэ хуулийн 19.25-д заасан хяналтын дүгнэлт."
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
19.18.Тусгай зөвшөөрлийг тухайн байгууллагад анх удаа олгож байгаа бол гурав, сунгаж байгаа бол таван жилийн хугацаагаар олгоно.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.19.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг сунгах, татгалзах болон өргөдлийг магадлан шалгахад Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5-д заасан хугацааг баримтална.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.20.Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаас гадна дор дурдсан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 19.2-т заасан байгууллага хүчингүй болгоно:
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
19.20.1.тусгай зөвшөөрлийг хугацаанд сунгуулаагүй;
/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.20.2.тусгай зөвшөөрөл авснаас хойш зургаан сарын дотор үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
19.20.3.эрүүл мэндийн байгууллагыг хуулийн этгээдийн улсын бүртгэлд холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгүүлээгүй;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.20.4.эрүүл мэндийн байгууллагын барилга, тоног төхөөрөмж нь үйл ажиллагаа эрхлэхэд тавих шаардлагыг хангахгүй байгаа тухай эрх бүхий байгууллага дүгнэсэн;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.20.5.мэргэжлийн хүний нөөц бүрдээгүйгээс тусгай зөвшөөрөлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжгүй;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.20.6.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын эрсдэл үүссэн гэж эрх бүхий байгууллагаас дүгнэсэн;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.20.7.тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны чиглэл, төрлөөс өөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.20.8.хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
19.21.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь зөвшөөрлийг хүчингүй болгохоос өмнө энэ хуулийн 19.20.3, 19.20.4, 19.20.5, 19.20.6, 19.20.7-д заасан нөхцөл байдлыг арилгах талаар урьдчилан мэдэгдэж, Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан хугацаагаар түр түдгэлзүүлнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/
19.22.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр нь үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зарим чиглэл, төрөлд хамаарах бол тухайн үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийг хэсэгчлэн хүчингүй болгоно.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.23.Энэ хуулийн 19.20.3, 19.20.4, 19.20.5, 19.20.6, 19.20.7-д заасан нөхцөл байдал бүрэн арилсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг сэргээн олгоно.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.24.Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 19.2-т заасан эрх бүхий байгууллагаас хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн тухай шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага болон татварын албанд шийдвэр гарснаас хойш ажлын хоёр өдрийн дотор мэдэгдэж, уг шийдвэрийг олон нийтэд нээлттэй болгоно.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.25.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл олгосон эрүүл мэндийн байгууллагад Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.2-т зааснаас гадна дараахь чиглэлээр хяналт тавина:
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.25.1.үйл ажиллагааны стандарт, тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангахад чиглэсэн энэ хуулийн 19.10.3-т заасан төслийн хэрэгжилтийг хянах, үнэлэх;
19.25.2.тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах болон иргэний гомдол, саналын дагуу хяналт тавих.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.26.Тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сан улсын хэмжээний эрүүл мэндийн байгууллагын талаархи мэдээллийн лавлагаа болох бөгөөд эрүүл мэндийн байгууллага бүр тусгай зөвшөөрлийн дугаартай байна.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.27.Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн мэдээллийн сан нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасан мэдээллийг агуулах бөгөөд жилд хоёроос доошгүй удаа шинэчилнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.28.Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн мэдээллийн нэгдсэн бүртгэлийн санг хөтлөх, мэдээллийг шинэчлэх, ашиглах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.29.Хэрэгцээний үнэлгээ хийх, мэргэжлийн үйл ажиллагааны төслийг үнэлэх болон хэрэгцээний тодорхойлолт гаргах, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн комиссын ажиллах журам, орон тооны бус шинжээчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хэрэгцээний тодорхойлолт болон тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой үйлчилгээний төлбөрийн хэмжээ, холбогдох зардлын жишгийг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
20 дугаар зүйл.Эрүүл мэндийн байгууллагын эрх, үүрэг
20.1.Эрүүл мэндийн байгууллага дараах эрх эдэлнэ:
20.1.1.хүн амын эрүүл мэндтэй холбогдсон асуудлыг мэргэжлийн дээд шатны байгууллага буюу нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
20.1.2.аж ахуйн нэгж, байгууллага, гэр бүл, хувь хүнд мэргэжлийн зөвлөгөө, зааварчилга өгөх;
20.1.3.мэргэжлийн онцлог асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага, иргэнд шаардлага тавих;
20.1.4.байгууллагын зорилго, эрх, үүрэгт харш үйлдэл хийлгэхээр шаардсан тохиолдолд тухайн тусламж, үйлчилгээг үзүүлэхээс татгалзах;
20.1.5.иргэн болон байгууллагын буруутай үйлдлээс болсон осол гэмтэл, хордлого зэргээс үүдэн эрүүл мэндийн байгууллагаас гарсан гэнэтийн зардлыг Иргэний хуульд нийцүүлэн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх;
20.1.6.халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцөлийг арилгуулах чиглэлээр иргэн, хуулийн этгээдэд шаардлага, сэрэмжлүүлэг өгөх;
/Энэ заалтыг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
20.1.7.хууль тогтоомжид заасан бусад эрх.
/Энэ заалтын дугаарт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.2.Эрүүл мэндийн байгууллага дараах үүрэг хүлээнэ:
20.2.1.эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, мэргэжлийн дээд шатны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, улсын байцаагчийн шаардлагыг биелүүлэх;
20.2.2.барилга байгууламж, эмнэлгийн хэрэгсэл болон холбогдох бусад техник хэрэгсэл, эрүүл мэндийн программ хангамж нь эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангасан, эмнэлгийн ажилтны хөдөлмөрийн онцлогт тохирсон, аюулгүй ажиллагааны нөхцөлийг бүрдүүлсэн байх;
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.2.3.үйл ажиллагаандаа чанарын стандартын шаардлагыг хангах;
20.2.4.эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг нийтэд сурталчлах;
20.2.5.хувь хүн, гэр бүл, хамт олонд эрүүл мэндийн боловсрол олгох, хүн амын дунд эрүүл мэндийг дэмжих орчныг бүрдүүлэх талаар бусад байгууллагатай хамтран ажиллах;
20.2.6.үйл ажиллагааныхаа тайлан, мэдээг хугацаанд нь гаргаж өгөх, бусад байгууллага, иргэнийг эрүүл мэндийн асуудлаар өөрийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр хангах;
20.2.7.эмнэлгийн мэргэжилтэнд мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, ажилтны нийгмийн баталгааг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
/Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
20.2.9.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
/Энэ заалтын дугаарт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
21 дүгээр зүйл.Эрүүл мэндийн байгууллагын дүрэм
21.1.Эрүүл мэндийн байгууллага дүрэмтэй байна.
21.2.Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
21.3.Эрүүл мэндийн байгууллагын дүрэмд дараах зүйлийг тусгана:
21.3.1.байгууллагын үндсэн зорилго, чиг үүрэг;
21.3.2.удирдах бүрэлдэхүүн, түүний эрх хэмжээ;
21.3.3.санхүүжилтийн эх үүсвэр;
21.3.4.хөрөнгийн зарцуулалт.
22 дугаар зүйл.Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг магадлан итгэмжлэх
22.1.Эрүүл мэндийн байгууллага сайн дурын үндсэн дээр өөрийн байгууллагын үйл ажиллагааг болон хүн амд үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний технологи, чанарыг үнэлүүлж, магадлан итгэмжлэл авна.
22.2.Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
22.3.Энэ хуулийн 22.2-т заасан магадлан итгэмжлэх байгууллага нь эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээний технологи, чанарыг орон тооны бус шинжээчдээр үнэлүүлж, дүгнэлт гаргана.
22.4.Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх, шинжээч сонгон шалгаруулах, ажиллуулах журам, магадлан шинжлэх шалгуурыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, үйлчилгээний төлбөрийн хэмжээ, холбогдох зардлын жишгийг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
ТАВДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦОО
23 дугаар зүйл.Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо
23.1.Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо нь хүн амын эрүүл мэндийг сайжруулах, хүн амд тэгш, хүртээмжтэй, чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.
24 дүгээр зүйл.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт
24.1.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт нь улсын төсөв, эрүүл мэндийн даатгал, Засгийн газрын тусгай сан болон аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, иргэний хандив, эрүүл мэндийн байгууллагын төлбөртэй тусламж, үйлчилгээ, бусад үйл ажиллагааны орлого, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
24.2.Энэ хуулийн 24.6.3, 24.6.4-т заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, тоо хэмжээ, чанарын шалгуур үзүүлэлт, төлбөрийн хэмжээ, санхүүжүүлэх болон хяналт тавих журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
/Энэ хэсгийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
24.3.Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журам, жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, төлбөрийн жишиг хэмжээг санхүүгийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
24.4.Эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн даатгалгүй иргэнд үзүүлсэн энэ хуулийн 24.6.10-т заасан тусламж, үйлчилгээнээс бусад тусламж, үйлчилгээний төлбөрийг тухайн иргэнээс авна.
/Энэ хэсгийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
24.5.Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлж, олсон орлогыг эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах, засвар, үйлчилгээ хийхэд зарцуулах бөгөөд уг орлогыг зарцуулах үлгэрчилсэн журмыг санхүүгийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
24.6.Монгол Улсын иргэний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний дараах төлбөрийг төр хариуцна:
/Энэ хэсэгт 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
24.6.1.жирэмсэн, төрөлт, төрсний дараахь үетэй холбоотой эх барихын тусламж, үйлчилгээний зардал;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
24.6.2.төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдэд үзүүлэх эмнэлгийн зарим тусламж, үйлчилгээ;
/Энэ заалтад 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
24.6.3.халдвар судлалын үйлчилгээ, заавал хийх болон тархвар судлалын заалтаар хийх дархлаажуулалт, халдварт өвчний голомтын ариутгал, халдваргүйтгэл;
24.6.4.хуульд өөрөөр заагаагүй бол нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ;
/Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ заалтад 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
24.6.5.аргагүй хамгаалалт, гарцаагүй байдалд хүний амь нас аврахаар яваад гэмтсэн, өвчилсөн хүний эмчилгээ;
24.6.6.сүрьеэ, хорт хавдар, сэтгэцийн эмгэгийн зарим эмчилгээ;
/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
24.6.7.удаан хугацааны нөхөх эмчилгээ шаардах эмгэгийн болон хөнгөвчлөх эмчилгээний зарим эмийн зардал.
24.6.8.бие махбодийн ба бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогчид үзүүлэх эрүүл мэндийн болон сэтгэцийн сэргээн засах тусламж, үйлчилгээ.
/Энэ заалтыг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
24.6.9.16 хүртэл насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмийн зардал.
/Энэ заалтыг 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
24.6.10.эмнэлгийн яаралтай болон түргэн тусламж, халдварт өвчний оношилгоо, эмчилгээ, өрх, сум, тосгоны хэмжээнд үзүүлэх зарим тусламж, үйлчилгээ.
/Энэ заалтыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн./
24.7.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.1-д заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ болон эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулах эрүүл мэндийн байгууллагыг сонгох журмыг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл батална.
/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ, НИЙГМИЙН БАТАЛГАА
25 дугаар зүйл.Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, төгсөлтийн дараахь сургалт, мэргэшлийн зэрэг
/Энэ зүйлийн гарчгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
25.1.Эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлэх бөгөөд зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
25.2.Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь эмчлэх, эм барих, сувилах, эх барих, сэргээн засах гэсэн төрөлтэй байна.
/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
25.3.Анагаах ухааны боловсрол олгох зөвшөөрөл бүхий их, дээд сургууль, коллеж төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтад тэнцсэн эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дор дурдсан хугацаагаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно:
25.3.1.резидент эмчид эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар;
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
25.3.2.үндсэн мэргэшлийн сургалтыг дүүргэсэн мэргэшсэн эмчид эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
25.3.3.бага эмчид эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
25.3.4.эм зүйч, эм найруулагчид эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар;
/Энэ заалтын дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
25.3.5.сувилагчид сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар;
/Энэ заалтын дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
25.3.6.эх баригчид эх барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар.
/Энэ заалтын дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
25.3.7.сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнд сэргээн засах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар.
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
25.4.Энэ хуулийн 25.3.1-д заасан резидент эмч нь төгсөлтийн дараахь сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон нэгдсэн эмнэлэгт үндсэн мэргэшлийн сургалтад хамрагдах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
25.5.Энэ хуулийн 25.3.1-д зааснаас бусад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг жил тутам тасралтгүй сургалтад хамрагдаж, багц цагаа бүрдүүлэн ажилласан эмнэлгийн мэргэжилтэнд таван жилийн хугацаагаар сунгана.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
25.6.Гадаад улсад анагаах ухааны боловсрол олгох сургууль төгссөн Монгол Улсын иргэн, эсхүл Монгол Улсад анагаах ухааны боловсрол олгох сургууль төгссөн гадаадын иргэн Монгол Улсад резидент эмчийн сургалтад хамрагдах тохиолдолд энэ хуулийн 25.3-т заасны дагуу мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авна.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
25.7.Гадаад улсын эрх бүхий байгууллагаас олгосон эмчлэх, сувилах, эх барих, эм барих, сэргээн засах чиглэлийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй Монгол Улсын иргэнд тухайн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шууд олгож болно.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
25.8.Монгол Улсад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дараахь шалгуурыг хангасан гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд олгоно:
25.8.1.анагаах ухааны боловсрол олгох сургууль төгссөн бөгөөд Монгол Улсын анагаах ухааны боловсролын зэрэгтэй дүйцэх анагаах ухааны боловсрол эзэмшсэн;
25.8.2.эх орондоо мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй буюу түүнтэй адилтгах баримт бичигтэй;
25.8.3.төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр суралцсан, төрөлжсөн мэргэшлээр тав ба түүнээс дээш жил ажилласныг нотлох хүчин төгөлдөр баримт бичигтэй;
25.8.4.Монгол Улсын аль нэг эрүүл мэндийн байгууллагад ажиллах гэрээ, хэлэлцээртэй.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
25.9.Энэ хуулийн 25.8-д заасан гадаадын иргэнд Монгол Улсад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хоёр жил хүртэлх хугацаагаар дараах нөхцөлөөр хялбаршуулсан журмаар олгоно:
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
25.9.1.зургаан сар хүртэлх зөвшөөрлийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтгүйгээр зөвхөн нэг удаа;
25.9.2.зургаан сараас дээш хугацааны зөвшөөрлийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад тэнцсэн тохиолдолд.
25.10.Энэ хуулийн 25.9-д заасан зөвшөөрөлтэй гадаадын эмнэлгийн мэргэжилтэн Монгол Улсын нутаг дэвсгэрт мэргэжлийн үйл ажиллагаагаа монгол хэл дээр, шаардлагатай тохиолдолд орчуулгатай явуулна.
25.11.Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалт нь мэргэшүүлэх болон тасралтгүй гэсэн төрөлтэй байх бөгөөд төгсөлтийн дараахь мэргэшүүлэх сургалтад үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн сургалт хамаарна.
25.12.Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн болон төгсөлтийн дараахь сургалттай холбогдсон үйл ажиллагааны удирдлагыг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
25.13.Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон төрийн байгууллага нь эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, сунгах, нөхөн олгох, хүчингүй болгох болон төгсөлтийн дараахь сургалт, мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд мэргэжлийн нийгэмлэг, холбооны оролцоог хангана.
25.14.Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, мэргэшлийн зэрэг олгох болон төгсөлтийн дараахь сургалтын үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлэх орон тооны бус зөвлөл ажиллана.
25.15.Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалт, зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, арга зүйн дэмжлэг үзүүлэх орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам, зөвшөөрлийн шалгалт зохион байгуулах, багц цаг тооцох, зөвшөөрлийн гэрчилгээ олгох, нөхөн олгох журам, бүрдүүлэх баримт бичиг, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний загвар, холбогдох маягтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, холбогдох зардлын жишгийг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
25.16.Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтын болон мэргэшлийн зэргийн үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлэх орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам, мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам, мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам, мэргэшлийн зэргийн болон төгсөлтийн дараахь сургалтыг төгсөгчид олгох үнэмлэх, гэрчилгээний загварыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, төгсөлтийн дараахь сургалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх журам, зардлын жишиг, сургалтын тэтгэлэг олгох шалгуур, тэтгэлгийн хэмжээ, мэргэшлийн зэргийн шалгалтын төлбөр, зардлын жишгийг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
25.17.Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн бүртгэлийн сан нь эмнэлгийн мэргэжилтний талаархи мэдээллийн лавлагаа болох бөгөөд эмнэлгийн мэргэжилтэн бүр зөвшөөрлийн дахин давтагдашгүй дугаартай байна.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
25.18.Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн бүртгэлийн сан нь эмнэлгийн мэргэжилтний бүртгэлд орсон он, сар, өдөр, мэргэжил, мэргэшил, төгсөлтийн дараахь сургалтад хамрагдсан байдал, мэргэшлийн зэрэг, ажиллаж байсан болон ажиллаж байгаа байгууллага, эрхэлж байгаа албан тушаалын талаархи мэдээллийг агуулах бөгөөд жил тутам шинэчлэгдэж байна.
25.19.Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн бүртгэлийн санг хөтлөх, мэдээллийг шинэчлэх, ашиглах журмыг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.
25.20.Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаас гадна дараах үндэслэлээр эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүчингүй болгоно:
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
25.20.1.энэ хуулийн 26.3-т заасны дагуу;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
25.20.2.хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
25.20.3.зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд багц цагийг хангах үүргээ биелүүлээгүй;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
25.20.4.зөвшөөрлийн шалгалтад ороогүй, эсхүл тэнцээгүй;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
25.20.5.хуульд заасан үндэслэлээс бусад шалтгаанаар хоёр жилээс дээш хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлээгүй;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
25.20.6.улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтад хамрагдсан эмнэлгийн мэргэжилтэн гэрээний үүргээ биелүүлээгүй;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
25.20.7.хуульд заасан үүргээ биелүүлээгүй.
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
25.21.Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаас гадна дараах үндэслэлээр гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд олгосон зөвшөөрлийг энэ хуулийн 25.20-д заасан эрх бүхий этгээд хүчингүй болгоно:
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
25.21.1.байгууллагын болон гадаадын эмнэлгийн мэргэжилтний санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцалсан;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
25.21.2.байгууллагын болон гадаадын эмнэлгийн мэргэжилтэн Эрүүл мэндийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
25.21.3.гадаадын эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил болон мэргэжлийн алдаа гаргасан нь холбогдох байгууллагын шийдвэрээр тогтоогдсон.
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
25.22.Энэ хуулийн 25.20.6-д заасан гэрээний үүргээ биелүүлсэн тохиолдолд эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийг сэргээж болно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
26 дугаар зүйл.Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг тогтоох, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох, дахин олгох
26.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эмнэлгийн мэргэжилтний болон анагаах ухааны Ёс зүйн хяналтын хороо, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн дэргэд ёс зүйн салбар хороо, эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль, тусгай мэргэжлийн төвийн дэргэд Анагаах ухааны ёс зүйн хяналтын салбар хороо тус тус ажиллана. Ёс зүйн хяналтын хороо, салбар хорооны үлгэрчилсэн дүрэм, анагаах ухааны болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
26.2.Энэ хуульд заасан эрүүл мэндийн талаар эдлэх иргэний эрх, үүргээс гадна эмнэлгийн мэргэжилтний болон анагаах ухааны ёс зүйн хэм хэмжээтэй холбогдсон эрх, үүргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож болно.
26.3.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 26.1-д заасан Ёс зүйн хяналтын хорооны шийдвэрийг үндэслэн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар, мэргэжлийн алдаа гаргаж, хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон нь зохих байгууллагаар тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 1-3 жил хүртэлх хугацаагаар тус тус хүчингүй болгоно.
26.4.Ёс зүйн салбар хороо нь эмнэлгийн мэргэжилтний болон анагаах ухааны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эмнэлгийн мэргэжилтэнд хууль тогтоомжийн дагуу шийтгэл ногдуулах саналыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ.
26.5.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах асуудлаар мэргэжил, ёс зүйн хороо ажиллана. Тус хорооны дүрэм, бүрэлдэхүүнийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
27 дугаар зүйл.Хүний их эмчийн тангараг
27.1.Анагаах ухааны боловсрол олгох тусгай зөвшөөрөл бүхий их, дээд сургуулийг их эмчийн мэргэжлээр төгссөн хүн бүр "Эмч би, эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тангараглая, тангараглая, тангараглая" гэсэн тангараг өргөнө.
/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27.2.Энэ хуулийн 27.1-д заасан тангараг өргөх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
27.3.Энэ хуулийн 27.1-д заасан тангараг өргөсөн хүний их эмч нэрийн тэмдэг хэрэглэнэ.
28 дугаар зүйл.Эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг
28.1.Эмнэлгийн мэргэжилтэн дараах эрх эдэлнэ:
28.1.1.мэргэжлийн асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага, түүний удирдлага, иргэнд шаардлага тавих, зөвлөгөө өгөх;
28.1.2.гэнэтийн өвчин, осол гэмтлээс хүний амь насанд аюултай байдал бий болсон, төрөх зэрэг эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн тээврийн хэрэгслийг дайчлан ашиглах;
28.1.3.эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг болон өвчтөний амь насанд харш үйлдэл хийлгэхээр шаардсан тохиолдолд эмчлэх, үйлчлэхээс татгалзах;
28.1.4.албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах;
28.1.5.мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, 5 жил тутамд төгсөлтийн дараах сургалтад байгууллагын зардлаар хамрагдах;
28.1.6.хууль тогтоомжид заасан бусад эрх.
28.2.Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн онцлогтой холбогдсон тодорхой эрхийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож болно.
28.3.Энэ хуулийн 28.1.2-т заасан эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан зардлыг түргэн тусламжийн үйлчилгээний тарифаар холбогдох эмнэлгийн байгууллага нөхөн олгоно.
28.4.Эмнэлгийн мэргэжилтэн дараах үүрэг хүлээнэ:
28.4.1.эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг биелүүлж, хүнлэг, энэрэнгүй үзлийг эрхэмлэн, мэргэжлээ хүний эрүүл мэндийн эсрэг ашиглахгүй байх;
28.4.2.гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэн, төрөх гэж байгаа эхэд энэ хуулийн 28.1.З-т зааснаас бусад тохиолдолд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх;
28.4.3.үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах;
28.4.4.хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
28.4.5.өвчтөний өвчин, эмгэг болон нас барагчийн талаархи хууль тогтоомжоор хориглосноос бусад мэдээллийг холбогдох байгууллага, иргэн, өвчтөний болон нас барагчийн ар гэрийнхэнд өгөх;
28.4.6.мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх;
28.4.7.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
29 дүгээр зүйл.Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаа
29.1.Эрүүл мэндийн ажилтны цалингийн тусгай сүлжээний доод жишгийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл, онцлогийг харгалзан хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
29.2.Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтооно.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсгийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсгийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсгийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
29.3.Энэ хуулийн 29.2, 29.5-д заасан нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоход шаардагдах зардлыг тухайн байгууллага төсөвтөө тусгасан байна.
/Энэ хэсгийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
29.4.Нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага нь эмнэлгийн мэргэжилтэнд урамшуулал олгох, нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
29.5.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, эмнэлгийн бусад мэргэжилтэнд гурван жил тутамд нэг удаа зургаан сарын, аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсгийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
29.6.Эрүүл мэндийн ажилтныг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд төлбөргүй хамруулна.
29.7.Эрүүл мэндийн ажилтанд ажилласан 5 жил тутамд нь Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралт дээр нь 1 өдрийн нэмэгдэл амралт олгоно.
29.8.Сум, тосгоны эрүүл мэндийн төв, багийн эмчийн салбар, анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил дээшлүүлэх сургалтад 5 жил тутамд улсын зардлаар хамруулна.
/Энэ хэсэгт 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
29.9.Энэ хуулийн 29.5-д заасан мөнгөн тэтгэмжийг олгох журмыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
/Энэ хэсгийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
30 дугаар зүйл.Эрүүл мэндийн ажилтанд олгох нэмэгдэл хөлс, нөхөн төлбөр
30.1.Олон улсын хөл хориот халдварт өвчний голомтод болон гамшгийн үед дайчилгаагаар ажилласан эрүүл мэндийн ажилтанд тухайн дайчилгааг зохион байгуулсан газар 1 сарын дотор ажилласан хугацааны цалин хөлсийг нь З дахин нэмэгдүүлж олгоно.
30.2.Эрүүл мэндийн ажилтан нь олон улсын хөл хориот халдварт өвчний голомтод ажиллаж халдвар авсны улмаас болон ажил үүргээ гүйцэтгэх үедээ амь насаа алдвал ар гэрт нь түүний 5 жилийн үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгох бөгөөд ажил үүрэг гүйцэтгэхтэй нь холбогдуулан бие махбодид нь гэмтэл учруулсан буюу эрүүл мэндийг нь бусад хэлбэрээр хохироосноос хөдөлмөрийн чадвараа түр алдсан, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, авч байсан цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвар түр алдсан, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авч байсан нийт хугацаанд олгоно.
/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
30.3.Олон улсын хөл хориот халдварт өвчний голомтод дайчлагдан ажилласан иргэнд нөхөн төлбөр, цалин хөлсний зөрүүг эрүүл мэндийн ажилтны нэгэн адил олгоно.
30.4.Энэ хуулийн 30.3-т заасан иргэн тогтмол ажил эрхэлдэггүй бол цалин хөлсийг тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцно.
30.5.Эрүүл мэндийн ажилтанд хууль тогтоомжид заасны дагуу цалин хөлсний нэмэгдэл, мөнгөн урамшуулал олгох бөгөөд тэдгээрийн төрөл, хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална.
ДОЛДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ХЯНАЛТ
31 дүгээр зүйл.Эмнэлгийн мэргэжилтний мэргэшүүлэх болон давтан сургалт
/Энэ зүйлийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
31.1.Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, мэргэжлийн зэрэг олгох журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай, тэдгээртэй холбоотой үйлчилгээний төлбөрийн хэмжээ, зардлын жишгийг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тус тус хамтран тогтоож мөрдүүлнэ.
/Энэ хэсгийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
31.2.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, мэргэжлийн зэрэг олгох асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл ажиллуулж болох бөгөөд Зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
32 дугаар зүйл.Эрүүл мэндийн байгууллагын тусгай эрх
32.1.Эхийн хэвлий дэх ураг удамшлын болон бие эрхтний гаж хөгжилтэй болох нь тогтоогдсон, эсхүл тухайн жирэмслэлт эх, ургийн амь насанд ноцтой аюул учруулж болох онцгой нөхцөлд жирэмсэн эх, шаардлагатай гэж үзвэл түүний нөхөр буюу гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс бичгээр зөвшөөрөл авч, их эмч нарын хамтын шийдвэрээр жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалж болно.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
32.2.Үр хөндөх ажилбарыг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 14.2.2, 14.2.3-т заасан тусгай зөвшөөрөл бүхий магадлан итгэмжлэгдсэн эмнэлэгт мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эх барих, эмэгтэйчүүдийн их эмч гүйцэтгэнэ.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
32.3.Үр хөндөх ажилбар гүйцэтгэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
32.4.Нийгэмд аюул учруулж болзошгүй зарим өвчтэй хүмүүсийг захиргааны журмаар албадан эмчлэх асуудлыг хуулиар зохицуулна.
33 дугаар зүйл.Эмгэг судлалын шинжилгээ хийх
33.1.Нас барагчийн цогцост үхлийн шалтгаан болон өвчний онош зөв тогтоогдсон эсэхийг тодорхойлох зорилгоор эмгэг судлалын шинжилгээ хийнэ.
33.2.Энэ хуулийн 33.1-д заасан шинжилгээ болон амьд сорьцын эмгэг эд, эс судлалын шинжилгээ хийх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
34 дүгээр зүйл.Донорын цус, цусан бүтээгдэхүүн, эс, эд, эрхтнийг эмчилгээний зориулалтаар авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэн суулгах, устгах, улсын хилээр нэвтрүүлэх
34.1.Донорын цус, цусан бүтээгдэхүүн, эс, эд, эрхтнийг эмчилгээний зориулалтаар авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэн суулгах, устгах, импортлох, экспортлох асуудлыг хуулиар зохицуулна.
/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
35 дугаар зүйл.Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх
35.1.Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан тохиолдолд тараахгүй байх, таслан зогсоох, тусгаарлах, хөл хорио тогтоох журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
35.2.Олон улсын хөл хориот болон байгалийн голомтот халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, идэвхжсэн голомтыг цомхотгох арга хэмжээг нутгийн захиргааны байгууллага холбогдох байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
35.3.Бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчтэй хүн, нян тээгчийг эмнэлэгт тусгаарлан эмчлэх, шаардлагатай үед тэдгээрийн хавьтлыг тусгаарлан хөл хорио тогтооно.
35.4.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр өвчин үүсгэгч нян, түүний хорыг лабораторийн болон үйлдвэрлэлийн зориулалтаар өсгөвөрлөх, үржүүлэх, хадгалах, нөөцлөх, тээвэрлэх, худалдах, улсын хилээр гаргах, оруулахыг хориглоно.
35.5.Халдварт өвчинтэй тэмцэх нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоор зохицуулна.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
35.6.Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын иргэн, тус улсад байнга буюу түр оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг дархлаажуулалтад хамруулна.
35.7.Дархлаажуулалтыг зохион байгуулах асуудлыг хуулиар зохицуулна.
351 дүгээр зүйл.Хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо
/Энэ зүйлийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
351.1.Монгол Улсын иргэнийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд түүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн товлосон хугацаанд хамруулна.
351.2.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах журам баталж, хэрэгжилтэд хяналт тавина.
351.3.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.4-т заасан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдаагүй энэ хуулийн 351.1-д заасан хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
36 дугаар зүйл. Оношлогоо, эмчилгээнд хэрэглэх арга
36.1.Эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрсөн аргаар оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулна.
36.2.Иргэнд нарийн төвөгтэй оношлогоо, мэс засал хийх, түүнийг анагаах ухааны судалгаа, туршилтад оролцуулах бол тухайн иргэнээс, 18 насанд хүрээгүй хүүхэд, сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүй болох нь тогтоогдсон өвчтөний тухайд хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-өөс нь бичгээр зөвшөөрөл авна.
36.З.Нарийн төвөгтэй оношлогооны арга хэрэглэх, мэс засал хийх хугацааг хойшлуулах нь өвчтөний амь насанд аюул учруулж болзошгүй тохиолдолд асуудлыг эмч, эмнэлгийн байгууллага шууд шийдвэрлэж болно.
37 дугаар зүйл.Оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх шинэ аргыг турших, бүртгэх, нэвтрүүлэх
37.1.Анагаах ухааны салбарт оношлогоо, эмчилгээний шинэ арга турших, нэвтрүүлэх, бүртгэх, баталгаажуулах, мэдээлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
37.2.Өвчнийг оношлох, эмчлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх шинэ арга, технологийг эмнэл зүйн туршилт явуулсны дараа эмнэлгийн практикт хэрэглэнэ.
37.3.Эмнэл зүйн туршилт явуулах, судалгаа, шинжилгээний зорилгоор хүний цус, цусан бүтээгдэхүүн, биологийн шингэн, эд, эрхтэн авах, хэрэглэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
37.4.Оношилгоо, эмчилгээний зориулалтаар шинээр гарч байгаа болон био технологи, нано технологи, инновацийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээнд судалгаа, шинжилгээ явуулах, турших, баталгаажуулах, бүртгэх, мэдээлэх, тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх үйл ажиллагааг зохицуулах журмыг эрүүл мэндийн болон шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
38 дугаар зүйл.Эмнэлгийн магадлагаа гаргах
38.1.Эмч, эмнэлгийн байгууллага дор дурдсан асуудлаар магадлагаа гаргана:
38.1.1.Монгол Улсын иргэн, тус улсад байнга буюу түр оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн өвчлөх, осол, гэмтэлд өртөх, нас барах, төрөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилуулах, хөл хоригдох, өвчтөн асрах;
38.1.2.хөдөлмөрийн чадвараа хагас болон бүрэн алдах;
38.1.3.цогцост задлан шинжилгээ хийсэн тухай дүгнэлт гаргах;
38.1.4.эрүүл мэндийн холбогдолтой бусад асуудлаар.
38.2.Энэ хуулийн 38.1-д заасан магадалгааг цахим хэлбэрээр, шаардлагатай тохиолдолд бичгээр гаргах бөгөөд магадалгааны нэгдсэн санд бүртгэнэ.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
39 дүгээр зүйл.Сэтгэцийн өвчтэй хүнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ
39.1.Сэтгэцийн өвчтэй хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх асуудлыг хуулиар зохицуулна.
391 дүгээр зүйл.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ
391.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн байнгын хяналтад байж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
391.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд шаардлагатай эм олгох журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
391.3.Энэ хуулийн 391.2-т заасан эм олгох арга хэмжээг санхүүжүүлэхэд улсын төсвөөс дэмжлэг үзүүлнэ.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
391.4.Өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн төвд хүүхдийн мэргэшсэн эмч ажиллана.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
391.5.Энэ хуулийн 391.4-т заасан эмч нь шаардлагатай үед дуудлагаар очиж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
/Энэ зүйлийг 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/
40 дүгээр зүйл.Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх, худалдах, импортлох, ханган нийлүүлэх
/Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
40.1.Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх, худалдах, импортлох, ханган нийлүүлэх үйл ажиллагааг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд эрхэлнэ.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
40.2.Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх, худалдах, импортлох, ханган нийлүүлэх, ашиглахад тухайн бүтээгдэхүүний техникийн болон чанарын баталгаажуулалтын баримт бичгийг хавсаргасан байна.
40.3.Энэ хуулийн 40.2-т заасан баримт бичигт тухайн бүтээгдэхүүний материалын бүтэц, чанар, техникийн болон бусад үзүүлэлт, баталгаат хугацаа, засвар, үйлчилгээ хийх болон дагалдах хэрэгсэл, урвалж бодисоор хангах нөхцөлийг тусгасан байна.
41 дүгээр зүйл.Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх, худалдах
41.1.Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодисыг бүртгэх үйл ажиллагаа, худалдах зөвшөөрлийг эм, эмнэлгийн хэрэгслийн хариуцсан төрийн захиргааны байгууллага эрхэлнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
41.2.Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодисыг улсын бүртгэлд бүртгэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
41.3.Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодисыг бүртгэх үйл ажиллагаатай холбоотой хэрэгцээний үнэлгээ хийх, мэргэжлийн үйл ажиллагааны төслийг үнэлэх болон хэрэгцээний тодорхойлолт гаргах шинжээч сонгон шалгаруулах, томилох, шинжээчийн ажиллах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хэрэгцээний тодорхойлолт олгохтой холбоотой үйлчилгээний төлбөрийн хэмжээ, холбогдох зардлын жишиг, шинжээчид олгох зардлын жишгийг эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
42 дугаар зүйл.Эрүүл мэндийн хяналт
/Энэ зүйлийн гарчигт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
42.1.Эрүүл мэндийн үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх, шалгах, дүгнэх, эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар шалгалт хийх, шалгалтын дүнг мэдээлэх, илэрсэн зөрчил, дутагдлыг буруутай албан тушаалтнаар арилгуулах, хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд энэ хуулийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх чиг үүргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага болон эрүүл мэндийн байгууллагын дотоод хяналт хариуцсан алба хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
42.2.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд дотоодын хяналт тавих үүрэг бүхий албаны дарга, ажилтанд улсын байцаагчийн эрх олгож болно.
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
42.3.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд дотоодын хяналт тавих албаны дүрмийг эрүүл мэндийн болон мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
42.4.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эрүүл мэндийн чанарын хяналтын орон тооны бус зөвлөл ажиллуулж болох бөгөөд зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
НАЙМДУГААР БҮЛЭГ
ИРГЭНИЙ ЭРХ, ҮҮРЭГ, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО
43 дугаар зүйл.Иргэний эрх, үүрэг
43.1.Иргэн эрүүл мэндээ хамгаалах талаар дараах эрх эдэлнэ:
43.1.1.эмч, эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах;
43.1.2.өрхийн эмчээ сонгон бүртгүүлэх;
43.1.3.өөрийн эрүүл мэндийн тухай мэдээллийг эмч, эрүүл мэндийн байгууллагаас авах;
43.1.4.халдварт өвчнөөс бусад тохиолдолд эмчилгээ, оношлогоо, шинжилгээ хийлгэхээс татгалзах;
43.1.5.хүний эрүүл мэндэд харш үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний талаар холбогдох байгууллагад өргөдөл, гомдол гаргах;
43.1.6.эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллага, ажилтнаас мэдээлэл авах;
43.1.7.хуулийн хүрээнд өөрийн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийн нууцыг хадгалуулах.
43.2.Иргэн эрүүл мэндээ хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ:
43.2.1.эрүүл мэндийн боловсрол эзэмших, хэвшүүлэх, амьдрал ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэх;
43.2.2.хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар зохиож байгаа ажилд оролцох;
43.2.3.халдварт өвчин тархахаас сэргийлж, хөл хорионы дэглэмийг сахиж мөрдөх;
43.2.4.хүний эрүүл мэнд болон нийгэмд аюул бүхий өвчин, хордлого, осол, гэмтэл, орчны сөрөг хүчин зүйлийн талаар эрүүл мэндийн байгууллагад цаг тухайд нь мэдээлэх;
43.2.5.хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлт зан үйлээс татгалзах, сэргийлэх, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх үйлдлийг таслан зогсоох талаарх эрүүл мэндийн байгууллагын шаардлагыг биелүүлэх;
43.2.6.халдварт өвчний үзлэг, шинжилгээнд өөрийн санаачилгаар болон эмч, эмнэлгийн байгууллагын шаардлагаар орох;
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
43.2.8.эрүүл мэндийн ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж байхад саад учруулахгүй, нэр хүнд, бие махбодид нь халдахгүй байх;
43.2.9.эрүүл мэндийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй, эрүүл мэндийн байгууллагын нэр хүндийг унагаах зорилго бүхий ташаа мэдээлэл өгөхгүй байх.
43.2.10.энэ хуулийн 351.1-д заасан хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд товлосон хугацаанд хамрагдах.
/Энэ заалтыг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
44 дүгээр зүйл.Эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаарх аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг
44.1.Эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага дараах үүрэг хүлээнэ:
44.1.1.эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, Засгийн газар, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр, эрүүл мэндийн байгууллага, улсын байцаагчийн шаардлагыг биелүүлэх;
/Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
44.1.2.өөрийн байгууллагын ажилтны эрүүл мэндийг дэмжих, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох арга хэмжээг эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу зохион байгуулах;
44.1.3.хөдөлмөр, эрүүл ахуйн нөхцөлийг эрүүлжүүлэх, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах арга хэмжээ авч, аливаа өвчин, ялангуяа хордлого, халдвар, осол, гэмтэл, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрх бүхий байгууллагаас баталсан эрүүл ахуйн стандарт, хэм хэмжээ, журмыг чанд сахин биелүүлэх;
44.1.4.хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага уг нөлөөллөөс сэргийлэн хамгаалах арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүр төсөв, төлөвлөгөөндөө тусгаж, үйлдвэрлэл, үйлчилгээний эрүүл ахуй, технологийн нөхцөл, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаандаа зарцуулах;
44.1.5.хүний эрүүл мэнд болон нийгэмд аюул учруулах халдварт өвчин, хордлого, осол, гэмтэл гаргахгүй байх нөхцөл бүрдүүлж, аюулгүй байдлыг хангасан ажил, үйлчилгээ явуулах.
44.1.6.өөрийн байгууллагын ажилтныг энэ хуулийн 8.5-д заасан журмын дагуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд товлосон хугацаанд хамруулах;
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./
44.1.7.иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь үйлчлүүлэгч, түүний гэр бүл, асран хамгаалагчийн болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өвчний онош, дүгнэлт, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ, үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн талаар мэдээлэл өгөхийг эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтнээс шаардах, олон нийтэд мэдээлэхийг хориглоно.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./
45 дугаар зүйл.Эрүүл мэндийг хамгаалах, дэмжихэд төрийн бус байгууллагын оролцоо
45.1.Эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар төрийн бус байгууллага дараах үйл ажиллагаа явуулж болно:
45.1.1.эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
45.1.2.эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаанд хамт олон, иргэнийг оролцуулах, эрүүл зан үйл төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгаа, эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг дангаар болон бусад байгууллагатай хамтран зохион байгуулах.
45.2.Энэ хуулийн 8.1.18, 8.1.22, 12.1.2, 19.1, 19,2, 19.25,-д заасан үйл ажиллагаа явуулахдаа мэргэжлийн нийгэмлэг, холбооны саналыг харгалзан үзэж болно.
/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
45.3.Эрүүл мэндийн салбарын зарим ажил, үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам, төрийн бус байгууллагад тавих нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
46 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
46.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
46.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
47 дугаар зүйл.Энэ хуулийн 25.4 дэх хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
/Энэ зүйлийг 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A