A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр

Дугаар 335

Улаанбаатар хот

ХАМТАРСАН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Цэрэг, цагдаагийн албан хаагчийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн 4.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улс, Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн хамтарсан "Дархан-1" энхийг сахиулах ажиллагааны сургалт, дадлагыг 2008 оны 9 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулахыг Батлан хамгаалахын сайд Ж.Батхуягт даалгасугай.

2. Хамтарсан сургалт, дадлагыг зохион байгуулахад шаардагдах 315,925 (гурван зуун арван таван сая есөн зуун хорин таван мянган) мянган төгрөгийг төсвийн зээл хэлбэрээр олгон санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд Ч.УЛААН

Батлан хамгаалахын сайд Ж.БАТХУЯГ