- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ (Португал)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар 135
Улаанбаатар хот
ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ (Португал)
Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Португал Улсын Засгийн газар хоорондын "Боловсрол, шинжлэх ухаан, технологи, дээд боловсрол, соёл, залуучууд, спорт, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр"-ийг баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР
Текст томруулах
A
A
A
