• Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЭКСПОРТЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-7-6-ны 239-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЭКСПОРТЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-7-6-ны 239-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
1998 оны 8 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 158
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Экспортын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр"-ийг хавсралтын ёсоор баталсугай.
2."Экспортын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний зөвлөлийг дараахь бүрэлдэхүүнтэйгээр баталсугай. Үүнд:
Зөвлөлийн дарга - Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
Гишүүд: - Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;