- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- 2004 ОНЫГ УСНЫ БОДЛОГЫН ШИНЭТГЭЛИЙН ЖИЛ БОЛГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2004 ОНЫГ УСНЫ БОДЛОГЫН ШИНЭТГЭЛИЙН ЖИЛ БОЛГОХ ТУХАЙ
2003 оны 12 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 261
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2004 оныг "Усны бодлогын шинэтгэлийн жил" болгохоор тогтоосугай.
2. Усны бодлогын шинэтгэлийн жилийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай..
3. Монгол орны усан хангамжийг сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авч, үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байхыг Байгаль орчны сайд, Усны үндэсний хорооны дарга У.Барсболдод үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Байгаль орчны сайд У.БАРСБОЛД
Текст томруулах
A
A
A
