- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- 1 ТӨГРӨГ, 10 ТӨГРӨГ, 20 ТӨГРӨГ, 10 МӨНГӨ, 20 МӨНГӨ, 50 МӨНГӨ-НИЙ ДЭВСГЭРТИЙГ ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭРЭГСЭЛД ТООЦОХ, ГҮЙЛГЭЭНД ГАРГАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ТУ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
1 ТӨГРӨГ, 10 ТӨГРӨГ, 20 ТӨГРӨГ, 10 МӨНГӨ, 20 МӨНГӨ, 50 МӨНГӨ-НИЙ ДЭВСГЭРТИЙГ ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭРЭГСЭЛД ТООЦОХ, ГҮЙЛГЭЭНД ГАРГАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ
1994 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 2
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Мөнгөн тэмдэгтийн хэв загварыг батлах тухай" Улсын Бага Хурлын 1992 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаар тогтоолын дагуу хэвлэгдсэн "1 төгрөг", "10 төгрөг", "20 төгрөг", "10 мөнгө", "20 мөнгө", "50 мөнгө"-ний дэвсгэртийг Монгол Улсын хууль ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцсугай.
2.Гүйлгээнд байх бэлэн мөнгөний хэрэгцээг харгалзан Монгол Улсын Банкны хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн "1 төгрөг", "10 төгрөг", "20 төгрөг", "10 мөнгө", "20 мөнгө", "50 мөнгө"-ний дэвсгэртийг гүйлгээнд гаргахыг Монголбанк (Д.Моломжамц)-д зөвшөөрсүгэй.
ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
