- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- 5 ТӨГРӨГ, 1000 ТӨГРӨГНИЙ ДЭВСГЭРТИЙГ ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭРЭГСЭЛД ТООЦОХ, ГҮЙЛГЭЭНД ГАРГАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
5 ТӨГРӨГ, 1000 ТӨГРӨГНИЙ ДЭВСГЭРТИЙГ ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭРЭГСЭЛД ТООЦОХ, ГҮЙЛГЭЭНД ГАРГАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ
1993 оны 10 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 69
Монгол улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Мөнгөн тэмдэгтийн хэв загварыг батлах тухай" Улсын Бага Хурлын 1992 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаар тогтоолын дагуу хэвлэгдсэн "5 төгрөг", "1000 төгрөг"-ийн дэвсгэртийг Монгол Улсын хууль ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцсугай.
2.Бэлэн мөнгөний гүйлгээний байдал, хэрэгцээг харгалзан Банкны хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн "5 төгрөг", "1000 төгрөг"-ийн дэвсгэртийг гүйлгээнд гаргахыг Монголбанк (Д.МОЛОМЖАМЦ)-д зөвшөөрсүгэй.
ДАРГА Н.БАГАБАНДИ ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ
Текст томруулах
A
A
A