Бүлэг: 1979
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /"Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам"/
2003 оны 05 дугаар сарын 08-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 14
/Энэ тогтоолыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 39.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Улсын Их Хурлын 1995 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 77 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР