• Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОЛОН ГАДААД БОДЛОГЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ЦЭРГИЙН НОМЛОЛ БАТЛАХ, НИЙТЛЭХ ТУХАЙ
Бүлэг: 1979
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОЛОН ГАДААД БОДЛОГЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ЦЭРГИЙН НОМЛОЛ БАТЛАХ, НИЙТЛЭХ ТУХАЙ
1994 оны 6 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 56
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :
1.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, Монгол Улсын цэргийн номлолыг 1, 2, 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, Монгол Улсын цэргийн номлолын хэвлэлд тавих найруулгыг "Улсын нууцын тухай" Засгийн газрын 1991 оны 206 дугаар тогтоолд нийцүүлэн боловсруулж төрийн төв хэвлэлд нийтлэхийг Улсын Их Хурлын Тамгын газарт даалгасугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ
1-р хавсралтыг 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолоор, 2-р хавсралтыг 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар тогтоолоор тус тус хүчингүй болсонд тооцсон/