A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

2001 оны 6 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 57

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

1/ Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх санал, бүс бүрийн хөгжлийн дунд хугацааны стратеги, удирдлагын ерөнхий загварын төслийг боловсруулж Улсын Их Хурлын 2001 оны намрын чуулганд өргөн барих;

2/ бүсүүдийн төв, Монгол Улсын хотуудын зэрэглэлийн асуудлыг судалж, тодорхой санал боловсруулан Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хамт Улсын Их Хурлын 2001 оны намрын ээлжит чуулганд өргөн мэдүүлэх;

3/ бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлын эх үүсвэрийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, улсын төвлөрсөн төсөвт тусган шийдвэрлэж байх.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 64

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх заалт, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин"-г 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2."Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал" батлагдсантай холбогдуулан бүсийн зорилго, зорилтуудыг дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусган хэрэгжүүлэхийг Монгол УлсынЕрөнхий сайд /Л.Оюун-Эрдэнэ/-д даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" 2001 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаар тогтоол, Монгол Улсын Их Хурлын "Бүсийн тулгуур төв хотыг тогтоох тухай" 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР