A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай

2001 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 81

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:

1/ Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогод тусгагдсан арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт жил бүр тусган хэрэгжүүлэх;

2/ Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийг боловсруулж, 2002 оны II улиралд багтаан баталж хэрэгжүүлэх.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР